С.Эрдэнэ: Манай нам 76 нэр дэвшигчийн материалаа хүлээлгэн өглөө
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-05-22

Сонгуулийн хуулийн дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн  нам, эвслүүд тавдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-нд хүргүүлэх ёстой. Уг хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа бөгөөд АН 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох 76  нэр дэвшигчийнхээ нэрсийг СЕХ-нд өнөөдөр /2020.05.21/ өглөө.

Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ "УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа 76 нэр дэвшигчийнхээ нэрс, материалыг албан ёсоор бүртгүүлж, хүлээлгэж өглөө. Сонгуульд оролцох эсэхийг СЕХ 76 нэр дэвшигчийн материалыг судалж үзсэний үндсэн дээр шийдвэрээ гаргана. Нэр дэвшигчдийн бүрдүүлж өгөх бүх материалыг 100 хувь бүрдүүлж, хуулийн хугацаанд  нь өглөө. Дутуу зүйл байхгүй" гэлээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.152.139)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.