Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхийн хэмжээнд шинээр бүртгэгдсэн коронавирусийн тохиолдлууд
Б.Баабар
Үйл явдал
/
2020-05-22

Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхийн хэмжээнд 106000 гаруй халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюс лхагва гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.

"Сүүлийн 24 цагийн байдлаар ДЭМБ-т 106000 тохиолдол бүртгэгдсэн нь дэгдэлт эхэлснээс хойш нэг өдрийн дотор гарсан хамгийн их тоо юм. Эдгээр тохиолдлуудын  бараг гуравны хоёр нь ердөө дөрвөн улсад бүртгэгдсэн" гэж тэр хэллээ.

Хамгийн сүүлийн үеийн статистик мэдээгээр дэлхий даяар 4,990,400 гаруй хүн халдвар авч, 324900 гаруй хүн нас барсан. Үүнээс 1,961,000 гаруй хүн эдгэрчээ.

Эх сурвалж: tass.com

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.188.138)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.