Гадаадад эзэмшсэн боловсрол Улсын хөгжилд нөлөөлөх үү?
Нийтлэл
/
2020-05-22

Сонгууль бүрийн өмнө л нэр дэвшигчид сонгогчдод “таалагдах” намтар бичих ажил өрнөдөг. Сонгогчид хувьд ч сонгуулийн өмнө Гадаад улсад боловсрол эзэмшсэн мэдлэг зузаантай эрхэмүүд үй олон байдгыг мэдэж авдаг. Тэгвэл энэ боловсрол нь Монгол улсыг хөгжүүлж байна уу?

Гадаадад боловсрол эзэмшсэн хүн Улстөр сонирходог уу. Улстөр гадаадад боловсрол эзэмшихийг шаарддаг уу?

Гадаадад эзэмшсэн боловсролоо эх орондоо бүтээн байгуулалт болгоно гэж ярьдаг эрхэмүүд цөөнгүй. Жишээ дурьдвал

Г.Дамдинням Канад Улсын Бритиш хотод боловсрол эзэмшсэн тэрээр Уул уурхайн боловсрол хариуцсан мэргэжилтэй.

Ч.Ундрам нь Лондон хотод Бизнесийн удирдлагын Бакалавр, Магистрын зэрэг хамгаалсан. Эдийн засагч мэргэжилтэй.

Х.Булгантуяа түүний хувьд БНХАУ-ын  Дундад Хятадын Их сургуульд шилжин суралцаж,  эдийн засгийн ухааны бакалаврын зэрэг, АНУ-ын Ейлийн их сургууль (Yale University)-д  олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэг  тус тус хамгаалсан. 

Ц.Элбэгдорж АНУ-ын Харвардын Их Сургуулийг төрийн удирдлага мэргэжлээр төгссөн.

Г.Амартүвшин Брюсселийн Европын Их сургуулийн бакалавр, Харвардад бизнесийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалсан.

Ж.Эрхэмбаатар Түүний хувьд АНУ-ын UC Berkeley сургуулийг Хуульч мэргэжлээр төгссөн. 

Энэ мэтчилэн гадаадад боловсрол эзэмшиж түүнийгээ “элит боловсрол” гэж сурталчилан ярих эрхэмүүд өнөөдөр эх орондоо үнэлэгдэх ямар ажил хийж бүтээв. Үнэхээр гадаадад боловсрол эзэмшиж түүнийгээ эх орондоо ажил хэрэг болгох гэж байгаа бол эхлээд боловсролын байгууллагатай хамтарч боловсролын системээ өөрчлөхөөс эхэл л дээ. Өөрсддөө бий болгоод ирсэн боловсрол бол таны хувь хүний хөгжилд л нөлөөтэй болохоос биш монголын зах хязгаар нь харагдахгүй гэр хороолол,  хөлөөр нэг хөглөрөх хог, 300000 модон жорлонгийн асуудалд нөлөөлж хүчрэхгүй. Гадаад улс ингэж хөгжиж байна, гадаадад хүмүүс ингэж амьдарч байна гэж харьцуулж ярихаас өөр хийж гавьсан зүйлгүй эрхэмүүд элит боловсрол ярьж төрд орох заль моод болоод байна.

Улстөр гадаадад боловсрол эзэмшихийг шаардаж байна уу. Гадаадад боловсрол эзэмшсэн хүн Улстөрд орох сонирхолтой байна уу...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.98.78)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.