2019 оны тавдугаар сарын 9-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Х.Батсүрэн Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилсон юм. Ердөө нэг жилийн дараа түүнийг өөрийнх нь хүсэлтээ чөлөөлөв. Тодруулбал, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Х.Батсүрэнг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлөв. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Улсын дээд шүүх дээр Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулах үеэрээ “Улсын дээд шүүхийн зүгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбогдуулан Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн яаралтай хуралдаж, шинээр томилогдох Ерөнхий шүүгчийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ” гэв.
Нэгэнт Ерөнхий шүүгчийг чөлөөлсөн учир Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт заасны дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн түр эзгүйд түүнийг тухайн шүүхэд хамгийн олон жил шүүгчээр ажиллаж байгаа танхимын тэргүүн, бусад шүүхийн Ерөнхий шүүгчийн түр эзгүйд түүнийг тухайн шүүхэд хамгийн олон жил шүүгчээр ажиллаж байгаа шүүгч орлох зохицуулалттай.
-
18 цаг 13 мин
-
23 цаг 15 мин
-
Өчигдөр 09 цаг 46 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин