Эрүүл мэндийн яамнаас “Covid-19” халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.05.22/ цаг үеийн ээлжит мэдээлэл хийж байна. Тус яамны мэдээлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1656 хүн ажиглалтад байна. Сүүлийн 24 цагт гурван хүн тусгаарлах байранд орсон байна. Эрүүл мэндийн яамны коронавируст халдварын эрсдэлийн найм дахь үнэлгээг өчигдөр хийжээ. Энэ үнэлгээгээр Монгол Улсад коронавирусийн халдвар хүн амын дунд тархах өндөр эрсдэлтэй гэж үзжээ.
Эрүүл мэндийн яамны 24 цагийн шуурхай 119 утсанд иргэдээс хүмүүс амны хаалт зүүхгүй байна, АТМ ариутгах шаардлагатай гэсэн гомдол мэдээлэл ирүүлжээ. Мөн 119 утасны шуурхай аппликэйшнд гадаадын улсаас АНУ, Швед, Белги, Ирак улсаас 10 иргэн холбогдож коронавирусийн халдварын талаарх эмнэлзүйн зөвлөгөө, мэдээлэл авчээ.
-
18 цаг 19 мин
-
23 цаг 21 мин
-
Өчигдөр 09 цаг 46 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин