Уханьд зэрлэг ан амьтан идэхийг албан ёсоор хориглов
Б.Баабар
Үйл явдал
/
2020-05-23

Коронавирусийн цар тахлын голомт болсон Ухань хотын эрх баригчид иргэдээ зэрлэг ан амьтан идэхийг албан ёсоор хоригложээ.

Энэ нь БНХАУ-ын амьтнаас гаралтай вирусийн өвчлөлийг арилгах бодлогын хүрээнд хэрэгжиж буй ажлуудын нэг аж. Учир нь эрдэмтэд цар тахал анх Ухань хотын Хуанань хүнсний захаас дэгдсэн хэмээн үзэж буй. Хүнсний захуудад минж, мэрэгч амьтад, матар зэрэг 30 гаруй төрлийн зэрлэг амьтдын мах зардаг бөгөөд хөл хорио цуцалсан хотуудад эдгээр захууд дахин нээгдээд байжээ.

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хот 11 сая хүн амтай. Коронавирусийн халдварын анхны тохиолдол өнгөрсөн оны сүүлээр гарсан.

Эх сурвалж: independent

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.163.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.