Коронавирус: АНУ-д 39 сая хүн ажилгүй болжээ
Б.Баабар
Үйл явдал
/
2020-05-23

АНУ-д сүүлийн хоёр сард коронавирусийн халдвар эрчимтэй бүртгэгдэж эхэлснээс хойш ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо эрс нэмэгдэж, 39 саяд хүрснийг АНУ-ын Засгийн газраас нь мэдээлжээ. АНУ-ын эргийн мужууд хөл хориогоо аажмаар цуцалж, бизнесүүд дахин идэвхжиж эхэлсэн ч өнгөрсөн долоо хоногт 2,4 сая гаруй хүн ажилгүйдлийн тэтгэмж хүссэн өргөдөл гаргажээ.

Дэлхийн хэмжээнд коронавирусийн халдвараар таван сая гаруй хүн халдварлаж, 330 мянга гаруй хүн нас барсны 94 мянга нь АНУ-д, 165 мянга нь Европ бүртгэгдсэн.

Эх сурвалж: Associated Press

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.219.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.