Сонгинохайрхан дүүрэгт 600 эр нохойд мэс заслын аргаар үржлийг хязгаарлах тендер зарлагджээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-05-24

Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Мал эмнэлгийн газартай хамтран “Сонгинохайрхан дүүргийн 600 эр нохойд мэс заслын аргаар үржлийг хязгаарлах” тендер зарлагджээ.  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн мал эмнэлгийн газартай хамтран золбин нохой, муурыг бууруулах зорилгоор 2016-2019 онуудад гэр хорооллын айл өрхийн 42172 нохойг бүртгэлжүүлж, вакцин туулгад хамруулах, үржил хязгаарлах ажлууд зохион байгуулсан юм. 2016 онд 1500, 2017 онд 2000, 2018 онд 1876, 2019 онд 1000 нохойд буюу нийт 6376 нохойд үржил хязгаарлах мэс ажилбар хийснээр золбин нохой хагас сая гаруйгаар олшрох эрсдэлээс сэргийлсэн байна.


Манай улсад бүртгэлтэй мал эмнэлгийн газруудад нохой муур засах, жирэмслэхээс хамгаалах мэс ажилбаруудыг хийдэг байна. Үржил хаах мэс засал болон хөнгөлөх нь таны муур нохойг таргалуулахгүй. Хуучинсаг үзлээсээ салцгаая. Хөдөлгөөний дутагдал болон хэт их идэх нь таны нохойг илүүдэл жинтэй болгохоос биш үржил хааснаар таны нохой илүүдэл жинтэй болно гэж огт байхгүй. Та үржил хаалгасанаас хойш хоол, дасгал хөдөлгөөнийг нь таруулж л байгаа тохиолдолд таны нохой муур хэвийн жингээ барьсаар байх болно. Үржил хаах мэс засал нь нохойн 50%-д муурны 90%-д аюул учруулдаг савны халдварт өвчин болон хөхний хорт хавдраас сэргийлдэг. Та эхний ороо нь орохоос өмнө үржил хаах мэс засал хийлгэвэл эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байдаг.

2Төмсөгийг нь авч хөнгөлөх нь таны эр нохой/муурны эрүүл мэндэд хамгийн гол ашиг тустай. Хяналтгүй их үржлээс сэргийлэхээс гадна таны эр нохой/муурыг төмсөгний хорт хавдар тусахаас сэргийлдэг.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.170.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.