“Баярлалаа” нэртэй талархлын мотоциклын цуваа Сүхбаатарын талбайгаас хөдөллөө
Үйл явдал
/
2020-05-24

"Хүннү олон улсын мото холбоо"-ноос “Баярлалаа” нэртэй талархлын мото цувааг өнөөдөр 10:00 цагт зохион байгуулахаар болжээ. Мотоциклчид Сүхбаатарын талбайн урд зогсоолоос хөдлөх юм байна. 

Дэлхий даяар коронавирусийн халдвар тархаж буй энэ үед Монгол улсын засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, цэрэг, цагдаа тээврийн цагдаагийн байгууллагуудад маш сайн ажиллаж буйд талархал илэрхийлж энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж буй аж.

Тэд “баярлалаа” гэх туг далбаа өргөн талархлын цувааг явуулах ба бүх мотоциклчид амны хаалт, бээлийтэй хоорондоо хоёроос дээш метрийн зайтай оролцох юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.163.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.