Бөө хэмээх Н.Батбаяр тэргүүтэй нэр дэвшигчид БУЛГАН УУЛАНД галын тахилга үйлдэж хувь заяагаа даатгажээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-05-26

Ардчилсан намаас Архангай аймагт нэр дэвшин өрсөлдөх эрхээ авсан "БӨӨ" хэмээх Н.Батбаяр, УИХ дахь АН-ын зөвлөлийн ажлын албаны дарга Д.Золжаргал, АН-ын ҮБХ-ны гишүүн П.Мөнхтулга нар БУЛГАН уулын бэлд галын ёслол хийж, сонгуульд ялалт байгуулах хувь заяагаа тэнгэр хангайдаа даатгажээ. 

Н.Батбаяр нэр дэвшигчийн хувьд 2012-2016 оны сонгуульд Архангай аймгаас сонгогдож улмаар Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байгаад 2016 оны сүүлчээр АТГ-аас аргамжаатай болсон юм. Түүнийг эрх мэдлээ ашиглан Хөгжлийн банкнаас зээл гаргуулсан гэх эрүүгийн хэрэгт холбогдогчоор татан шалгаж байсан ч хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. 

Мөн тэрбээр Н.Алтанхуягийн Засгийн газарт сайд байхдаа "ТӨРИЙН ГАЛЫН ТАХИЛГА" гээчийг анхлан санаачилж, монгол төрийн тулгыг тайх ёслолыг үйлдэж байсан удаатай. Тэнгэр шүтлэгтэй нэгэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах  ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа "УИХ-ын гишүүдийн тоог 99 болгоно. Есийн тоо бол монголчуудын билэгдлийн тоо" хэмээн ярьж онигоонд орж явсан нэгэн юм. 

 


 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.14.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.