Дундговь, Говьсүмбэр: НОНЖ сонгогчтой, НУНЖГАР дэвшигчтэй тойрог
Нийтлэл
/
2020-05-26

Сонгууль 2020-д Дундговь, Говьсүмбэр аймагт МАН-аас нэр дэвшиж дөрөө харшуулах  хууччуул

 УИХ-ын гишүүн Сү. Батболд

Сү.Батболд нь улс төрчбизнесмэн.  Монгол Улсын 26 дахь ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байсан. Түүний хувьд 2004 оноос хойш өнөөг хүртэл Сүхбаатар дүүргээс тасралтгүй УИХ-д сонгогдсон нэгэн юм. Тэгвэл тэрээр энэ удаа тойргоо сольж, ээжийнхээ нутгийг бараадаж, Дундговьт өрсөлдөхөөр болов. 

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг

УИХ-ын гишүүн Г. Мөнхцэцэг нь Улсын Багшийн их сургуулийг утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжлээр, Монгол улсын их сургуулийн Улаанбаатар сургуулийг хэл шинжлэлээр тус тус төгссөн. Монголын Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан. Тэрээр 2016 оны УИХ-ын сонгуулиар Дорноговь-Говьсүмбэр аймгийн тойргоос сонгогдсон. Дорноговь аймгийн тойргоос жийгдсэн ч дараагийн тойргоос атгах хувь заяа түүнд ноогдов. Тэгвэл 2020 оны УИХ-ын сонгуульд тэрээр өөрийн төрсөн нутагтаа нэр дэвшихээр болсон.

 

 

Дундговь АН-ын Б.Наранхүү дээр бүдрэх үү, дахих уу?

УИХ-ын гишүүн Б.Наранхүү

Б.Наранхүү нь Дундговь аймгийн 1-р 10 жилийн сургууль, МУИС-ын дэргэдэх математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийг тус тус төгссөн.
"Дүнжингарав" ХХК-ий ерөнхий захирлаар ажиллаж байсан тэрээр 2008, 2012, 2016 онд Б.Наранхүү Дундговь аймгаас тасралтгүй сонгогдон УИХ-ын сэнтийд заларч байна.

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэр

“Чинээлэг” малчин төслийг санаачлагч Л.Одсэр нь бизнесийн удирдлагын менежерээр суралцаж төгссөн, Дундговь аймгийн угшилтай нэгэн аж. 2013-2016 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргаар ажилласан. Малын тоо бус чанар чухал, ашиг шим сайтай мал аж ахуй эрхэлснээр малчдын амьжиргаа сайжирч тэрбумтан болох боломжтой гэж үзэн эхний төслөө Говьсүмбэр аймагт хэрэгжүүлж буй нь амжилттай яваа бөгөөд бусад аймгийн малчид ч андахгүй болжээ.

 

Бусад нам эвсэлээс нэр дэвшигчид

Ц.Мөнхбаяр

Цэцгээгийн Мөнхбаяр Та бидний эвслээс нэр дэвшжээ. Тэрбээр агротехникч, сэтгүүлч мэргэжилтэй. “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр нь зургаан тивээс нэг, нэг хүнд олгодог Голдманы шагналыг 2007 онд хүртэж явсан. Мөн өнгөрсөн хугацаанд уул уурхайтай холбоотой асуудал хөндөж, оролдож ирсэн нэгэн. Урт нэртэй хуулийг эсэргүүцэж Төрийн ордны гадаа буу шийдэм гаргаж явсан хүний нэг. 

 

Д.ЭНХСАЙХАН

Та бидний эвслээс Говьсүмбэр, Дундговь аймагт Дашцэрэнгийн Энхсайхан нэр дэвшиж байна. Тэрбээр эрхзүйч мэргэжилтэй бөгөөд өмнө нь МАХН-аас НИТХ-д нэр дэвшиж байсан билээ.

Шинэ нам гишүүн О.Ганбат

О.Ганбат нь ГЕГ-ын даргаар ажиллаж байсан. Мөн тэрээр МАН-д байсан тэрээр сүүлд МАХН-д гишүүнээр элсэж байсан. Тэгвэл энэ удаагийн УИХ-ын сонгуульд Шинэ намаас нэр дэвшихээр болсон.  

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.110.242)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.