Найрагчдаар гангарсан СҮХБААТАР аймгийн нэр дэвшигчид
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-05-28

2020 оны УИХ-ын сонгууьд наран ургах СҮХБААТАР аймагт Ардчилсан намынхан өнгөлөх магадлал тун өндөр байна. Сүүлийн хэдэн жил дандаа Ч.Улааныг сойсон улаан тойргийн хувьд улсын хөрөнгө оруулалтаас тасарч явсан түүхтэй. Одоогийн сонгуульд өрсөлдөж буй Ж.Батсуурь даргын хувьд хамгийх их бүтээ байгуулалт хийгдэж шилдэг аймгаар шалгарч байсан удаатай юм.

Ингээд наран ургах Сүхбаатар аймагт нэр дэвшигчдийг танилцуулъя.

Эрх баригч намаас өнөөгийн тус аймгийн дарга З.Энхтөр, Нийгмийн хамгааллын сайд асан Т.Ганди нарыг сойж байна. Нэг нь өнөө цагт аймаг удирдаж яваа шилдэг боловсон хүчин бол нөгөөх нь олон жил улстөрд зүтгэсэн төрийн хатан ухаантай эмэгтэй.

Харин ардчилсан намаас нэр дэвшигч Ж.Батсуурь, Ж.Ганибал нарын хувьд мөн л хүчтэй өрсөлдөгч нар. тэд энэ удаагийн сонгуульд багаараа ялалт байгуулчих бүрэн боломжтой.

“Та бидний эвсэл”-с сэтгүүлч, яруу найрагч Соёлын гавьяат зүтгэлтэн Намсрайн Лутбаяр, “Зууны мэдээ” сонины сэтгүүлч сэтгүүлч Чанцалын Үл-Олдох нар өрсөлдөж байна.

ШИНЭ ЭВСЭЛ-с МУСГЗ, яруу найрагч, сэтгүүлч, зураач Айлтгүйн Төмөр-Очир нэр дэвшиж байгаа.

“Харин зөв хүн электорат” эвслээс Р.Энхтуяа нэр дэвшиж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.58.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.