Зургаан хүн эдгэрч гарсан бол долоон хүнд ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-05-28

ХӨСҮТ, Дарханы лабораторид 248 хүнд шинжилгээ хийхэд 241-д коронавирус илрээгүй. Харин 7 хүнд илэрлээ. Өчигдөр Москва-УБ чиглэлээр ирсэн оюутнуудад мөн 13-нд ирсэн цэргийн сургуулийн нэг оюутны давтан шинжилгээнд вирус илэрсэн. Түүнд 14 хоногийн дараа хийж байгаа давтан шинжилгээнд илэрлээ. Мөн зургаан оюутан эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжлээ. Эмчилгээ 14 хоног хийгдсэн бөгөөд хамгйин богино хугацаанд эдгэрч байгаа тохиолдол юм. Ингээд нийт 148 тохиолдол бүртгэгдэж, эдгэрсэн 43, одоо эмчлүүлж байгаа 105 хүн байна. Үүнээс биеийн байдал хөнгөн 100, хүндэвтэр 5 байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.21.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.