Сэлэнгийн хууччуул НОЁЛОХ НЬ...
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-05-28

УИХ-ын сонгуулийн 13-р тойрог Сэлэнгэ аймагт эрх баригч намаас Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг хоёр эмэгтэйн хамт нэрийг нь дэвшүүлсэн. Ингэснээрээ түүний бярыг таних гэсэн арга байхыг ч үгүйсгэхгүй юм.

Ж.Эрдэнэбат нь 2012, 2016 онуудад Сэлэнгэ аймгаас сонгогдсон, 2016 оны сонгуулийн дараа Монгол улсын 29 дэх Ерөнхий сайд болсон. Сангийн сайдаар ч ажиллаж үзсэн.

Харин түүнийг дагаж “Сөүл” груддийн ерөнхий захирал Д.Өнөрболор, НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Ундрам нар нэр дэвшиж байгаа. Сөрөг хүчнээс АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, сайд асан С.Баярцогт, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа нар өрсөлдөх эрхээ авсан. С.Баярцогт, Д.Эрдэнэбат нарыг яллагдагчаар татагдаад байгаа.

Зөв хүн электорат эвслээс Д.Амарсайхан, Ц.Бат-Эрдэнэ, А.Мөнх-Эрдэнэ нарын залуучууд хүч үзэхээр бэлтгэж байна. Тэд бол харьцангуй шинэ, нэр цэвэр бэлтгэгдсэн залуучууд гэдгээрээ үнэлэгдэж байгаа юм.

Амжаагийн Энхболд, Шагдаррагчаагийн Эрдэнэбат, Моголдоон Насанжаргал нарыг нэр дэвшүүлсэн байна. А.Энхболд нь эдийн засагч мэргэжилтэй, өмнө нь ҮТЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан. Мөн МАХН-аас 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан юм. Ш.Эрдэнэбат нь эдийн засагч мэргэжилтэй. М.Насанжаргал нь багш дасгалжуулагч, шүүгчээр ажилладаг байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.51.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.