О.Баасанхүү: Өмгөөлөгч нь байсны хувьд хэлье. Н.Энхбаяр гуай НЭР ДЭВШИХ ЭРХТЭЙ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-05-28

Сонгуулийн ерөнхий хорооноос МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвших эрхийг хязгаарлаж, батламж олгохоос татгалзсан юм.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Өмгөөлөгч нь байсан хүний хувьд ямар зүйл заалтаар зүйлчлэл өгч Энхбаяр даргыг яллаж байсныг би сайн мэдэж байна. Сонгуулийн хуулиар энэ хүн сонгуульд оролцох бүрэн эрх нь нээлттэй байгаа" гэсэн байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.81.33)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.