Гадаад улсаас иргэдээ АМЖИЛТТАЙ татаж авсан улсуудыг ГЕРМАН, МОНГОЛ улс тэргүүлж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-05-28

Монгол Улсын хэмжээнд коронавируст цар тахлын халдвар авсан 141 хүн оношлогдож 33 нь эдгэж, 108 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж, гадаад улс орнуудад 32 иргэн коронавирусээр өвчилсөн нь тогтоогдож, эмчлэгдэж байна. Манай улсад бүртгэгдсэн тохиолдлууд бүгд зөөвөрлөгдөн орж, ирсэн бөгөөд дотоодддоо халдвар тархаагүй дэлхийн цөөн улсуудын нэгэнд тооцогдож байна. ДЭМБ болон бусад мэргэжлийн байгууллагууд уг халдварт цар тахлаас хохирол багатай гарах сонгодог арга нь урьдчилан сэргийлэлт хэмээн зөвлөж, үүний тод жишээгээр манай улсыг нэрлэж байна. Иймд цаашид ч урьдчилан сэргийлэлтээ үргэлжүүлэх нь чухал гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд дахин онцолсон.

Төр засаг үүргээ гүйцэтгэж, гадаад улс орнуудаас иргэдээ үе шаттайгаар татан авч ирж байна. Цаашдаа ч манай Засгийн газар иргэдээ татан авчирна гэсэн байр суурьтай байгаа.

Дэлхий дахинаа цар тахал дэгдэж, Монгол Улс иргэдэээх орондоо ирэхийг уриалснаас хойш 62,510 иргэн ирснээс 8300 гаруй нь 14-21 хоног тусгаарлалтад оржээ. Одоо Дэлхийн 46 улсаас 11,275 иргэн ирэх хүсэлтээ гаргаад байгаа аж. Тусгаарлах байрны нөөц боломж зэргээ тооцон иргэдээ татан авах ажлыг үргэлжлүүлж, шат дараатай зохион байгуулсаар байна гэв. ДЭМБ-аас маш өндөр эрсдэлтэй орны хувьд цар тахал дэгдлээ гэхэд хүн амынхаа нэг хувьд халдвар тархана гэж тооцож бэлтгэлээ хангахыг зөвлөсөн байна. Энэ нь 32.760 хүн байх бөгөөд 112 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт бэлэн байдалд шаардагдахаар тооцоо гарчээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.213.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.