Н.Энхбаярын бас нэг хүү Архангайд нэр дэвшсэн гэв үү?
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-05-28

Сонгуулийн Ерөнхий Хорооноос Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээс татгалзсан хариуг өгөөд байгаа. Энэхүү шийдвэр гарахаас хэдхэн хоногийн өмнө Н.Энхбаяр, “... Намайг 12 жил сонгуульд оруулсангүй.  Яагаад гэвэл айж байна шүү дээ. Ард түмэн Н.Энхбаярыг сонгочихож магадгүй гэж. Ард түмнээс айж байгаа байхгүй юу. Надаас нэг их айсан юм байхгүй. Н.Энхбаярыг сонгочихож магадгүй гэж бодож МАН-ынхан АН-ынхантай хуйвалдаж, намайг 12 жил сонгуульд оролцуулсангүй. Гэхдээ энэ нөхдүүд айж байна гэдэг нь цаанаа “но”-той л гэсэн үг. Ямар нэг айх юм байна гэсэн үг. Шударга үгнээс айж байж магадгүй. Шударга үйлдлээс айж байж магадгүй. Тийм учраас ард иргэддээ хандаж хэлэхэд "Би сонгуульд орох нь мэдээжийн хэрэг. Та  бүхэндээ амласанаа хэрэгжүүлэхийн тулд өрсөлдөнө" гэж ярьж байлаа.

Түүний хүү Э.Батшугар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр болоод байгаа. Гэтэл олны дунд Н.Энхбаярын бас нэг хүү Архангайд хувиараа нэр дэвшсэн үү гэдэг таамаглал гарч эхэллээ. Энэ нь Н.Энхбаярын Мөнхсайхан бололтой. Энхбаярын Мөнхсайхан гэж хэн бэ?

Тэрбээр Ардчилсан намын ҮБХ-ны гишүүний сонгуульт ажилтай гэнэ. Сүүлийн хоёр жил намаа шинэчлэх залуусын “Эрх чөлөө” хөдөлгөөнийг үүсгэн байгуулж зохицуулагчаар нь ажиллаж байгаа. Мөн С.Эрдэнийн тулгасан 100 сая төгрөгийг өгөхгүй, өөрөөр хэлбэл үнэт зүйл, шударга ёсыг өнгө мөнгөөр шийдэхгүй гэсэн байр суурь дээр хатуу зогсдог. Дээрх хоёр шалтгааны улмаас түүнийг С.Эрдэнэ дарга “зууж” намаасаа нэр дэвшүүлэлгүй хассан байдаг. Тиймээс Н.Энхбаярын Мөнхсайхан Архангай аймагт бие даан нэр дэвшихээр болоод байгаа юм.

Харин түүнийг түүнийг үнэхээр Н.Энхбаярын хүү юу эсвэл нэр нэгтийн чих нэг гэдэг шиг юм болов уу гэдэг нь таамаг хэвээр үлдлээ.  

 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.5.57)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.