Шоронгийн хоригдлуудаар ШОУ хийж тодорсон Л.Болд, Ж.Батзандан нарын “ШИНЭ НАМ” задарч эхэлжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-05-28

Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй “тангараг тасарсан” Ж.Батзандан, Л.Болд хоёр матрын “нулимс унаган” уйлан дуугарч, ард түмнээр өрөвдүүлэх тактик хэрэглэн Консул ахынхаа зохицуулж өгсөн БНХАУ-ын санхүүжилтээр эх орноо тойрч явсны хүчинд “намдаа гомдсон, эрх мэдлээс булаацалдаад ашиг олж чадаагүй үлдсэн” гэх мэтийн хуурамч эх оронч дүр эсгэсэн, энд тэндийн намын гишүүнчлэлтэй нөхдүүдийг эгнээндээ нэгтэж “үхрийн бөөр шиг” нам байгуулж хэсэг шоудав.

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэргээр эхлээд МАН, дараа нь АН, харин энэ удаад Ж.Батзандан, Л.Болд хоёр улс төр хийгээд дуусгав. Одоо энэ хэргий тухай ярих нь ямар ч үнэ цэнэгүй болон хувирчээ. УИХ-р түр хороо байгуулж, хоригдол Ч.Содномдаржаа, Т.Чимэгээ нараар улстөр хийж хэсэг дөвчигнөсөн дээрх хоёрын гол санаа нь ердөө л 2020 оны сонгуульд яаж ийж байгаад хаанаас ч хамаагүй нэр дэвших мөрөөдөл байсан гэхэд хэлсдэхгүй нь.

Тэд зорилгодоо хүрч Буян Жагаа, А.Отгонбаатар нарыг эгнээндээ нэгтгэж, түшиж байсан эрхмүүдээсээ нүүрээ буруулж эхэлжээ.  Баттай эх сурвалжийн өгч буй мэдээллээр “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” намын төв зөвлөлийн нэр нөлөө бүхий 10 орчим хүн тус намыг орхисон бол доод шатнаас мөн л 20 гаруй шүн татгалзаж, өөрсдийн зам мөрөө хөөсөн ажээ. Тэднээс хамгийн сонирхолтой нь “С.Зоригийн хэргийг шалгах Түр хороо”-ны нарийн бичгийн дарга П.Хишигбаяр гэгч эмэгтэй Ж.Батзандангаас нүүр буруулж “Сахигтун-19” хөдөлгөөнөөс нэр дэвшиж байгаа юм байна.

Тэрээр “ШИНЭ”-ийн дарга Ж.Батзандангийн тойрог болох УИХ-ын сонгуулийн 23-р тойрог Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр “Сахигтун-19” хөдөлгөөнөөс нэр дэвших тогтоолоо авч, СЕХ-гоор баталгаажуулагджээ.

Энэ үйл явдлаас дүгнэхэд Ж.Батзандан, Л.Болд нар “С.Зоригийн хэргээр ШОУ хийж, шоронгийн хоригдлуудыг суллуулах ёстой гэсэн багны цаана өөрсдөө УИХ-д нэр дэвших эрх олж авах  санаа нуугдаж байжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.168.8)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.