Гэр хорооллоос тоглох газар хайж явсан дөрвөн хүүхэд УСАНД ҮЙЖ нас баржээ...
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-05-29

“Дэнжийн 1000”-аас тоглох газар хайж явсаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очин, усны халианд живж нас баржээ.  Тодруулбал 17.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний зүүн хойно орших усан халианд 8-12 насны дөрвөн хүүхэд тоглож байхдаа осолдож, харамсалтайгаар амь насаа алджээ. Эл газар нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-т харьяалагддаг байна. Анх цөөн объект барих зөвшөөрөл авсан “Хан талт” ХХК дур мэдэн газар ухсаныг ажлын хэсэг томилж шалгуулж байсан аж. Энэ талаар НЗДТГ-с дараах тайлбарыг өглөө.

Маршалын гүүрний зүүн талд, Туул голын эрэгт байх усны халианд өсвөр насны дөрвөн хүүхэд живж, харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг. Тухайн газарт өмнө нь НЗДТГ-ын зүгээс удаа дараа хяналт шалгалт хийж, албан шаардлага хүргүүлж, зөрчил арилгах хугацаатай мэдэглүүдийг өгч ажилласан., барилгын суурь хэсгийн шороог авсан байсан. Тэр хэсэгт үүссэн хөрсний усанд өнөөдөр дөрвөн хүүхэд живж, амь насаа алдсан хэрэг гарлаа. Тухайн хэсэг  нь “Хан Талст” гэдэг нэртэй компанийн тохижилтын ажил хийж байгаа газар. Тус компанийн болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаанд НМХГ болон бусад байгууллагаас удаа дараа хяналт, шалгалт хийсэн. Хамгийн сүүлийн жишээ гэвэл, өнгөрсөн долоо хоногт хотын дарга өөрийн биеэр очиж үүрэг, даалгавар өгч, барилгын үйл ажиллагааг зогсоосон. Гэтэл барилгын хажуугийн хэсэгт байсан тогтоол усанд хүүхдүүд живж амиа алдлаа” хэмээлээ. 

Харин НМХГ-ын дарга Эрдэнэчулуун  “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 2012 оноос нийтдээ 973 га талбайд үйл ажиллагаа явуулж байгаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хотын дарга Э.Бат-Үүл газар ашиглах зөвшөөрөл олгосон байдаг. Газар ашиглах зөвшөөрлийн “Хан талст” гэдэг компанид 3.3 га газар олгосон байдаг.  Бид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийтдээ найман удаа хяналт, шалгалт явуулсан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хувийн байгууллагад газар олгож болохгүй гэдгийг ч сануулсан. Гэтэл АТГ-аас хуулийн дагуу үйл ажиллагааг явуулж болох юм байна гэсэн хариулт ирүүлсэн. Бид дараа нь хяналт шалгалт хийгээд, 84 заалттай шаардлага хүргүүлсэн гэлээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.250.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.