Онцгой комиссын үйл ажиллагаанд 100.000 төгрөгийн дэмжлэг үзүүлснээ өөрийн биеэр ирж хүлээлгэн өглөө
Үйл явдал
/
2020-05-26

Цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусын эрсдлээс хүн амаа хамгаалж, гамшиг эрсдлийг даван туулах олон янзын арга хэлбэрийг Улс, аймгийн Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байна. Энэхүү тахлын эсрэг үйл ажиллагаанд олон аж ахуйн нэгж байгууллагууд, иргэд хандив туслалцаа үзүүлж, халуун голомтод ажиллаж байгаа алба хаагчиддаа тусалж байна.

Эдгээр сайхан сэтгэлт хүмүүсийн нэг Сүхбаатар сумын иргэн Ж.Нямцэцэг байлаа. Тэрээр аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд 100.000 төгрөгийн дэмжлэг үзүүлснээ өөрийн биеэр ирж хүлээлгэн өгсөн юм. Танд халуун талархал илэрхийлье.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.179.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.