Эмнэлгийн ариутгалын төвлөрсөн тасгийг иж бүрэн шинэчлэж, 15 нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлнэ
Үйл явдал
/
2020-05-29

Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкнаас хамтран хэрэгжүүлж буй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр – 5 төслийн хүрээнд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн ариутгалын төвлөрсөн тасгийг иж бүрэн засварлан тохижуулах, шаардлагатай тоног төрөөхөмжөөр хангах, түүнд ажиллагсадыг мэргэжил арга зүйгээр хангах сургалт мэдээллийн ажлыг зохион байгуулах тусгай төслийг хэрэгжүүлж эхэлж байна.

Төслийн хүрээнд ариутгалын төвлөрсөн тасгийг 210 сая төгрөгийн өртгөөр иж бүрэн засварлан шинэчлэх ажил хийгдэж, 560 гаруй сая төгрөгийн өртөг бүхий ариутгал халдваргүйтгэлийн нэн шаардлагатай 15 нэр төрлийн тусгай тоног төхөөрөмж нийлүүлэгдэхээр болоод байгаа юм.

Төсөл энэ зун хэрэгжиж 08-р сарын 01-н гэхэд бүрэн хэмжээнд ашиглалтад орхоор төлөвлөгөөнд тусгагджээ. Нэгдсэн эмнэлгийн ариутгалын төвлөрсөн тасгийг шинэчлэх, тоног төхөөрөмж нийлүүлэх төслийг “Хангамж Өргөө” ХХК гүйцэтгэх бол төслийн гүйцэтгэлд “Ньюком” ХХК хяналт тавин ажиллах юм байна.

Дэлхий нийтийг хамарсан ковид – 19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас Монгол улсад 1,2 сая америк долларын санхүүжилттэй нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлсэн ба эдгээрээс 480 сая төгрөгийн өртөг бүхий суурин рентеген, наркозын аппарат, эрчимт эмчилгээний хяналтын монитор -4 ширхэг тус тус Баянхонгор аймагт нийлүүлэгдэж байгаа юм байна.

Мөн Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр – 5 төслийн хүрээнд Баянхонгор аймгийн Цусны салбар төв иж бүрэн засварт орж, 66 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр хангагдсан бол энэ удаад ариутгалын тасаг иж бүрэн шинэчлэгдэхнээ.

Үндсэндээ Баянхонгор аймагт тус төслийн хүрээнд 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор зарцуулж байгаа аж.

Иймээс Баянхонгорчуудын эрүүл мэндэд үнэт хөрөнгө оруулалтыг хийж ариутгалын тасгийн иж бүрэн шинэчлэлийн ажлыг эхлүүлэхээр ирсэн Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр -5 төслийн менежер, АУ-ны доктор Р.Эрдэнэтунгалагийг аймгийн Засаг дарга Г.Батжаргал хүлээж авч уулзан аймгийнхаа нийт иргэдийн өмнөөсчин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.217.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.