Дүүргийн онцгой комисс хуралдав
Үйл явдал
/
2020-05-31

Чингэлтэй дүүргийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар “Ковид-19 халдварт цартахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд зохион байгуулсан ажлын тайлан, үр дүнг Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн танилцууллаа.

Дадлага сургуулилтад 2900 гаруй албан хаагч оролцож, хөл хорионы дэглэмийг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд амжилттай зохион байгуулсан юм. Гамшгаас хамгаалах сургалтыг амжилттай зохион байгуулж, оролцсон ажилтан албан хаагчдыг энэ үеэр шагнаж урамшууллаа.

Мөн хуралдаанаар дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.239.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.