Монгол улсыг ЯДУУ УЛС хэмээн ОХУ-ын зарим иргэд шүүмжилж, жиргэжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-02

COVID-19 цар тахлаар олон хүнээ алдаад буй ОХУ-ын ард түмэн Монголчууд халуун сэтгэлийн хандив өргөж ОХУ руу 72 сая рублийн үнэтэй мах, махан бүтээгдэхүүн илгээхээр болсон. Хоёр орны наймардлын бэлгэдэл, хүмүүнлэгийн энэ үйл ажиллагаанд Оросын зарим иргэд дургүй байгаагаа илэрхийлжээ. Тодруулбал В.Путины эсрэг ажилладаг  нэгэн жиргээч “Монгол Улс нэг сая долларын өртөг бүхий мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ-д хүмүүнлэгийн тусламжаар илгээнэ гэнэ. Мэргэн Путины захирсан Аугаа Орос улс дэлхийн хамгийн ядуу орнуудын нэгээс хүмүүнлэгийн тусламж хүлээн авч байгаа нь үнэхээр гайхалтай. Удалгүй Хойд Солонгосоос сорго, Угандагаас лаазалсан гөрөөсний тусламж авахыг хүлээж байна” гэж жиргэсэн нь олны анхаарлыг татаад байна. Түүнчлэн  ОХУ-ын сэтгүүлч, блоггер Светлана Герасимов “Монгол Улс хүмүүнлэгийн тусламжаар сая долларын үнэтэй мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ-д илгээхээр болжээ. Бид ямар өөр соёл иргэншилтэй болохыг та бодоод үз. Дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг болох Монгол Улс Агуу Их Орос улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна” гэж хэлснийг эх сурвалж мэдээлэв.

Мөн ОХУ-ын сэтгүүлч, блоггер Светлана Герасимов “Монгол Улс хүмүүнлэгийн тусламжаар сая долларын үнэтэй мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ-д илгээхээр болжээ. Бид ямар өөр соёл иргэншилтэй болохыг та бодоод үз. Дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг болох Монгол Улс Агуу Их Орос улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна” гэж хэлснийг эх сурвалж мэдээлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.217.17)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.