АН-ын гаралтай МАН-ын БҮСГҮЙЧҮҮД Ц.Нямдорж гуай шиг “орондоо хууль засдаг” болох вий...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-06-03

Өнөөдөр УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам эвсэл, бие даагчид Сонгуулийн Ерөнхий хорооноос батламжаа авч улмаар сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх өдөр.

СЕХ-нд албан ёсоор 14 нас, гурван эвсэл, 121 бие даагчаас бүрдсэн хагас сая орчим хүн 76 суудлын төлөө өрсөлдөж, нийтдээ 46 тэрбум төгрөгийг сонгуульд зарцуулахаас улсын төсвөөс хувиарласан.

Монголын улс төрийн хоёр гол хүчний нэг 100 жилийн түүхт МАН-с нэр цэвэр, боломжийн 76 хүнийг нэр дэвшүүлсэн бол Сөрөг хүчин болох АН мөнгөлөг өнгөлөг залуучуудаа сойсон.

Мэдээж гол өрсөлдөөн хоёр том намын дунд явагдах нь гарцаагүй юм. Харин урвачид, “улстөрийн биеэ үнэлэгчд”-ийн хувьд нэлээд хүнд байдалд орох юм. Тэдэнд бараг ялах боломж олдохгүй бөгөөд мөнгө үрсэн, илүүц ажил болох нь тодорхой.

Үндсэн хуульд тунхаглан заасны дагуу Монгол Улсын иргэн бүр “сонгох, сонгогдох” эрхээ эдлэж байна. Нэр дэвшиж байгаа горлигчдийн азтай 76-с бусад нь “СОНГОГДОХГҮЙ БАЙХ” эрхээ ч бас эдлэнэ.

“Сонгогдохгүй” байх эрхээ эдлэх магадлалтай гурван бүсгүй эрх баригч намаас дэвшиж байгаа. Тэд өмнө нь гурвуулаа сөрөг хүчний бүрэлдэхүүнд багтаж, өргөн бүрэлдэхүүнтэй хурал цуглаанд оролцдог байсан.  Харин энэ удаагийн сонгуулиар аль бяртай, хүчтэй талд нь орж, өөрийн итгэл үнэмшил, үнэт зүйлээ гээж, албан тушаал эрх мэдлийн төлөө улайран гүйж байгаа нь харамсалтай юм.

Тэд бол Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж буй хөтлөгч П.Анужин, сэтгүүлч Б.Жаргалмаа, МУИС-ийн сурагчдын дүн засдаг “хуурамч” доктор гэгддэг Ч.Ундрам нар юм.

Ч.Ундрамын хувьд Сэлэнгэ аймгийн АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ гишүүн, тэргүүлэгчээр ажиллаж байсан нэгэн аж. Тэрбээр залуучуудад лекц уншиж, сургалж зохион байгуулж байсан гэх зураг сэлт нь олон нийтэд нэгэнт ил болсон. АН-ын Засаг барьж байх үед Боловсролын сайдаар ажиллаж байсан Л.Гантөмөрийг дагаж улмаар МУИС-д нэг салбарын захирал болсон. Тэднээ оюутнуудын дүн засаж, зарим багш нарыг үндэслэлгүйгээр халж, хэл ам хэрүүл шуугианы бай болж хэсэг бужигнуулсан этгээд гэсэн яриа Улсын их сургуулийн багш нарын дунд ч байх юм билээ.

Дараагийн хатагтай нь Стратeги акадeмийн захирал, доктор Ц.Мөнхцэцэг. Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал байсан. Судалгаагаар гишүүдийн тоог 120-140 болгох шаардлагатай. Манай акадeмийн судалгаагаар иргэдийн 53% нь Eрөнхийлөгчийн засаглалыг дэмжиж байсан. Хэмээн ярьж байсан. Түүний гэр бүлийн хүн нь Ийгл телевизийн гүйцэтгэх захирал асан Д.Бадамдаш. Ардчилсан намын гаралтай хүн. МАН-аас нэр дэвшигч Ц.Мөнхцэцэгийн хувьд ч Ардчилсан намын гаралтай гэгддэг.

Бадарчийн Жаргалмаа: Сэтгүүлч мэргэжилтэй. “ММК”-ийн “Ийгл” телевизийн тоймч. Өмнө нь Ардчилсан намыг дэмжин, хамтран ажиллаж байсан. Мөн л тус намын гишүүн гэгдэж байв. Харин УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах үеэр гэнэт эрх баригч МАН-д элсэж, улмаар бага хурлын гишүүн болж УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрх өвөртөлсөн эмэгтэй.

Монголчуудын хувьд саналаа худалддаг, буруу сонголт хийдэг зэргээр “ниргэсэн хойно нь хашгирсаар” байгаад сурчихсан. Гэвч тэд яг ачир дээрээ мөнгө авсан ч эсрэг намын хүнийг дугуйлдаг, эсвэл хүний хуучин нь дээр гэж боддог. Олон жил улстөрд явсан, ямар нэгэн аргаар нийтэд танигдсан, нэр хүндтэй хүмүүсийг түлхүү сонгодог байсан бол энэ жил харин сошиол орчинд илүү сайн ажилладаг, олон дагагчтай, царай зүс сайтай нь дэмжлэг авах боломжтой юм.

Уг нь манай улсын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо чухал асуудал. Энэ өнцгөөс нь харвал тэднийг дэмжиж болох ч, АН-тай сүжирч, МАН-тай болздог “улстөрийн явдалтай” хүүхнүүдийн төлөөлөл хэрэггүй. Тэд хэзээ ч бусдын сайн сайхны төлөө явж чадахгүй... Нэг намаас нөгөөс шилжсэн, урвагч шарвагч бүсгүйчүүд Ц.Нямдорж гуайн адил “ОРОНДОО ХУУЛЬ ЗАСДАГ” болох вий дээ... Чаддаг чаддагаа хийж, эфиртээ сууж, оюутнуудын дүнг засаж, судалгаагаа хийгээд явбал өлзийтэй байх...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.76.126)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.