Н.Ган-Од: Зүхүүлэхийг эс тоон Төрийн босго намхан болсоныг олонд хүргэлээ
Үйл явдал
/
2020-06-03

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр /2020.06.02/ гардуулан өглөө. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн 28-р тойрогт Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Ганбууш буюу Н.Ган-Од нэр дэвшиж өнөөдөр үнэмлэхээ гардаж авлаа. Тэрээр хэлэхдээ “Улс төрд ёс зүй байх хэрэгтэй. Би үр хүүхэд гэр бүлтэй болохын төлөө өдий хүртэл явж ирлээ. Гэтэл зарим нэг хүмүүс нь хэд хэдэн гэр бүлийг салгаж нийлүүлээд явж байна. Яг тийм хүмүүс төрд тэнцэх үү үгүй юу гэдэг нь бас гайхалтай байгаа байхгүй юу. Тийм болохоор би Сонгинохайрхан дүүрэгт яг байгаа тойргийн сонгосон. Би ч гэсэн амлаж авч байна”гэлээ.

Тэгвэл түүний яриа ор хоосонгүй гэх баримтууд гарч ирж байв. Түүний амлаж авч сүрийг үзүүлье ч  гэсэн П.Анужин гэх нэр дэвшигчийг бид Монгол тулгатны зуун эрхэмээр нь илүү сайн мэддэг. Мөн тэр дүрээр нь хүлээж авдаг. Тэгтэл өнөөх сайн эмэгтэйн бүх шинжийг өөртөө агуулсан мэт аягалдаг П.Анужин өдгөө дөрвөн хүүхэдтэй. Тэрээр 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байх үедээ гурав дахь хүүхдээ хэвлийдээ тээсэн, найман сартай жирэмсэн байхдаа “Би эр хүнтэй ойртолгүй гурван жил болж байна” гэж хэлж явсан удаатай. Асуудал ч хэсэг шуугиан тариад намжсан.

Түүний хажуугаар Монгол тулгатны зуун эрхэмийг санаачлагч Л.Баатартай нэр холбогдоод амжсан. Үүнтэй холбоотой Л.Баатарын эхнэр жүжигчин Ч.Ундралтай хэрүүл хийж буй бичлэг нь түүний камерын цаадах дүр төрхийг харуулсан. Гэвч бичлэгийг эвлүүлэг дунд бий хэмээн хээв нэг өгүүлсээр... Энэ мэтчилэн түүний тухай сайн муу олон баримтууд нийтэд ил болсоор. Харин Ганбууш буюу Н.Ган-Од хэзээнээс хүмүүсийн дунд муу нэр, луу данстай болсон нэгэн. Гэхдээ түүний хувьд камерын өмнө сайн хүн болж жүжиглэх шаардлага байхгүй өөрийнхөөрөө шударга байна хэмээн үздэг. Ийм хоёр сонирхолтой эмэгтэйчүүд энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.30.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.