Э.Содномжамц: МАН-ынхан бичиг баримт хуурамчаар үйлдэж миний сонгогдох эрхэд халдахыг завдлаа
З.Батхуяг
Ярилцлага
/
2020-06-03

МАХН-аас Баянхонгор аймгийн гурвадугаар тойрогт нэр дэвшигчид батламжаа гардаж авлаа. Бид энэ үеэр тус намаас нэр дэвшигч Э.Содномжамцтай уулзаж зарим зүйлд тодруулга авлаа.

Аймагтаа нэр дэвших эрхээ баталгаажуулж авсанд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцаач

Би төрийн байгууллагад олон жил ажилласан хүн. Энэ удаад хууль тогтоох дээд байгууллагад төлөөлөгчөөр суух эрхийн төлөөх сонгуульд анх удаагаа өрсөлдөх гэж байна. Нутгийн олныхоо итгэлийг хүлээж шударга өрсөлдөнө.

Та юуг өөрчлөхийг зорьж байгаа вэ?

Олон зүйл бий. Яг тэрийг, энийг гээд ярих юм бол олон зүйлийг хэлж болно. Хамгийн түрүүнд иргэндээ хүнд сурталгүй үйлчилдэг төрийг бий болгохын төлөө зорих болно. Хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой. Ерөөс шударга ёсны хэмжүүр бол хууль.

Хэдийгээр өнөөдөр албан ёсоор сонгуулийн сурталчилгаа эхэлж байгаа ч эрх баригч намаас тан руу чиглэсэн гүтгэлэг, дайралтууд хийж эхэллээ гэж мэдээлсэн. Үүнд тайлбар өгөхгүй юу...?

Би олон жил төрийн байгууллагад ажилласан болохоор улстөрийн намын гишүүнчлэлээс ангид байсаар ирсэн. 2003 онд энэ намд элсэж байсан ч төрийн албан хаагч учраас гишүүнчлэлээс сэргээхгүй явсаар өдийг хүрсэн. Сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэний дараа МАХН-ын гишүүнчлэлээ сэргээсэн. Гэтэл эрх баригч намын зүгээс Сонгуулийн Ерөнхий хороонд миний нэр дээр гомдол мэдүүлж, нэрийг минь татуулах гэж оролдлоо. Цэвэр шударга өрсөлдөж чадахгүй, хашир, хуучин арга хэрэглэж байгаад өрсөлдөгч нартаа харамсаж байна.

Яагаад таны нэрийг татуулахаар хандсан юм бол. Ямар шалтгаантай юм бэ. Та МАН-ын гишүүн байсан юм уу?

Би МАН-ын гишүүн байгаагүй. Гэтэл намайг МАН-ын гишүүн байж өөр намаас нэр дэвшиж намын дүрэм зөрчсөн гэж үзсэн утгатай гомдол хүргүүлсэн байна лээ. МАН-ын хууль зүйн хэлтсийн дарга Р.Саруул гэсэн хүний гарын үсэгтэй албан бичиг СЕХ-нд очсон байна лээ.

Та хариу тайлбар өгсөн биз дээ...?

Мэдээж тэгэлгүй яахав. Би МАН-ын гишүүн огт биш. Тэглээ ч би Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн болохоос тэнд оршин суудаггүй. Нэг ч удаа намд элсэе гэж ярьж байгаагүй. Гэтэл хуурамч бичиг баримт бүрдүүлэн миний нэр хүндэд, сонгогдох эрхэд халдаж эхэлсэнд харамсаж байна. МАН-ын гишүүнчлэлийн дүрэмд тухайн иргэн тус намд гишүүнээр элсэх бол өөрөө бичгээр хүсэлт гаргах ёстой гэж заасан байна лээ. Гэтэл би ямар ч хүсэлт гаргаагүй атал миний өмнөөс хэн нэгэн намын үүрийн дарга дур мэдэн намын гишүүн болгож, намынхаа цахим бүртгэлд хамруулсан байна. Би энэ асуудлаар МАН-ыг цагаадгийн байгууллагад шалгуулахаар хандсан.

За баярлалаа. Танд сонгуулийн ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.20.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.