Өчигдөр буюу 2020.06.02 өдөр нэр дэвшигчэд үнэмлэхээ гардан авсан. Тэгвэл сонгууль тойрсон олон дуулианаас Н.Номтойбаяр, Л.Гүндалай нарын шуугиан иргэдийн анхаарлыг татаад байна.
Н.Номтойбаяр Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээр болж СЕХ нэр дэвшигчээр бүртгэсэн. Тэгвэл 6 сарын 30 өдөр нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл /худал мэдүүлэх/-ийн 21.2-1, 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-д зааснаар яллах дүгнэлт ирүүлэн хорьсон. Тэгвэл шүүхийн шийдвэр гарч түүний гэм буруутай нь тогтоогдоогүй учир нэр дэвших эрхийн хэвээр үлдээхээр болсон. Ингэснээр өчигдөр түүний аав Б.Нямтайшир түүний үнэмлэхийг гардан авсан. Түүний аав хэлэхдээ “Миний хүүг хилс хэргээр хорьсон. Ардчилсан оронд ийм зүйл байж болохгүй. Би хүүүгийнхээ сонгуулийн ажлыг хийнэ. Хан-Уул дүүргийн сонгогчдийг ингэж үнэгүйдүүлж болохгүй” хэмээв.
Үүнтэй зэрэгцээд Хөвсгөл аймгийн 14-р тойрогт Ард түмнээ хайрлая намаас нэр дэвшигч Л.Гүндалай Тайланд улсын нийслэл Бангкок хотоос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан. Тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Намын нөхөд минь үнэмлэхийг минь гардан авлаа. Нэр дэвшихээр болсон доо баяртай байна” хэмээн ярьсан.
Тэгвэл энэ удаагийн УИХ-ын сонгуульд Хилийн цаана хорионд орсон, Хуулийн өмнө шалгагдаж байгаа хоёр эрхэм нэр дэвшихээр боллоо.
-
16 цаг 20 мин
-
21 цаг 21 мин
-
Өчигдөр 09 цаг 46 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин