У.Хүрэлсүх ТЭРБУМЫН хадгаламжтай, Улсын баатар Э.Бат-Үүл 79000.00 төгрөгийн зээлтэй
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-06-04

Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ТЭРБУМЫН хадгаламжтай, Улсын баатар Э.Бат-Үүл 79000.00 төгрөгийн зээлтэй

Монгол Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигч 606 хүн өөрийн хөрөнгө орлогоо Авлигатай тэмцэх газарт мэдүүлж, иргэддээ мэдэгдэж байгаа билээ. Бид энэ удаад Эзэн Чингис хааны өлгий Хэнтий аймагт нэр дэвшиж буй Монгол Улсын Ерөнхий сайд МАН-ын дарга У.Хүрэлсүх болон түүнийг амлан аваад байгаа Монгол Улсын баатар, АН-ын ҮБХ-ны гишүүн Э.Бат-Үүл нарын хөрөнгийг харьцуулан хүргэж байна.

Ухнаагийн Хүрэлсүх. Өмнө нь Хэнтий аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. Тэрбээр 165927.84 төгрөгийн орлого олдог гэжээ. 162448.00 саяар үнэлэгдэх зуслангийн болон одоо амьдарч байгаа хоёр байшинтай. 284058.60 саяын үнэ бүхий Суудлын жижиг машин,Mercedes Benz, ML320- 1,Мотоцикл,Harley Davidson, Harley Davidson- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570 техниктэй. 100000.00 үнэд хүрэх 1,5 га газартай. 1694829.36 хадгаламжтай. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцаатай, Аялал жуулчлалын Илт Хан ХХК-ийн 58 хувийг эзэмшдэг байна.

 

2012-2016 оны хооронд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг даргаар ажиллаж байсан ч 2016 оны сонгуульд навс ялагдаж 11 суудал авсан. Тэрбээр НИТХ- дахь АН-ын бүлгийн гишүүн, АН-ын ҮБХ-ны гишүүн УИХ-ын сонгуульд Хэнтий аймгаас нэр дэвшиж байгаа нэгэн

Түүний гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 74378.84 төгрөг бол өөрөө 59200.00 хэмжээний орлого олдог аж. 100 саяар үнэлэгдэх нэг орон сууцтай бол 89 саяийн үнэтэй Volkswagen, Touareg хөлгөлдөг. 10 сая төгрөгийн өртөг бүхий 1га газартай, дотоодын банкинд нэг сая төгрөгийн хадгаламжтай. 79000.00 зээлтэй. Нэг тусгай эрх, гурван патент эзэмшигч бол Сонор Рекордс ХХК –ийн 204 ширхэг хувьцаа буюу 51 хувийг эзэмшдэг байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.57.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.