606 нэр дэвшигчээс хамгийн баян эмэгтэй нь жилд 85 тэрбумын орлоготой Б.Пулсалмаа байна
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-06-04

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нар тойрог хороодын иргэдтэй хийх уулзалтаа эхлүүллээ. Тэд нэр дэвших эрхээ авахаас өмнө АТГ-т ХОМ-ээ гаргаж өгсөн юм. Ulsturch.mn  сайтын редакцаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон улсын баатар Э.Бат-Үүл нарын ХОМ-г хүргэсэн бол энэ удаад СХД-ийн 28-р тойрогт нэр дэвшигч Бадамдоржийн Пунсалмаагийн хөрөнгийг танд сонирхуулж байна. Түүний жилийн орлого 85 тэрбум төгрөг гэж АТГ-т мэдүүлжээ.  Гэр бүлийн орлогоо 83 тэрбум 913 сая гэсэн бол 2 тэрбум 430 сая төгрөгийн хоёр амины орон сууц, дөрвөн нийтийн орон сууц, дөрвөн грааштай гэжээ. 470 сая төгрөгийн үнэд хүрэх  Land Rover, Range Rover- 1, Porsche, Boxter- 1 автомашин хөлгөлдөг юм байна. 



 

“Их Монгол Товер”, “Эм Пи”, М-ОйлГрупп”, “Их Монгол Товер”, “Инвестос ББСБ”, “Монгол Ойл групп”, “Рандонехорс”, “Сиркл Чейн”, “Смарт Ворк”, “Монгол Артист Пикчерс”, “Нью-Истан”, “М-Ойл Групп”, “Тайшрийн Хүдэр”-ийн ихээхэн хувьцааг эзэмшдэг аж. Тэрбээр Жинхэнэ ЖДҮ-г эздэд нь хүргэнэ гэсэн уриатайгаар энэ удаагийн сонгуульд оролцож байгаа юм. АН-ын ҮБХ-ны гишүүн. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.60.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.