С.Амарсайхан “МСГ” ББСБ-ыг 100 хувь эзэмшдэг бол Ц.Сандаг-Очир 35 ямаатай
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-05

МАН-аас 21-р тойрогт нэр дэвшиж байгаа хоёр эрхмийн нэг нь Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан. Тэрбээр жилд 83057.90 төгрөгийн орлого олдог бол гэр бүлийнхэн нь 173400.00 орлоготой аж. 10767000.00 үнэд хүрэх гурван орон сууцтай бол 202638.80 үнэд хүрэх Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, RX 350- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Mazda, CX-9 аж.

225000.00 үнэт эдлэлтэй бол 77000.00 төгрөгийн хадгаламжтай. 4499999.74 төгрөгийн хадгаламжтай бол 100000.00 төгрөгийн зээлтэй гэжээ.

Мөн тэрбээр Оюуны Ундраа Групп ХХК-ийн 24 хувь,  "МСГ" ББСБ Бусад, Эво вэлнэс ХХК зэргийг 100 хувь эзэмшдэг аж.

Ц.Сандаг-Очир

Хотын даргатай хамт нэг баг болж захын дүүргүүдийн хөгжлийг тодорхойлохоор сонгуульдаж буй дараагийн эрхэм нь Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир юм. Тэрбээр жилд 55845.45 төгрөгийн орлоготой бол гэр бүлийнхэн 30435.68 төгрөг олдог аж.

170050.00 үнэлэгдэх гурван орон сууц, нэг зуслангийн байшин, нэг гарааштай аж. 37 сая 440 мянган төгрөгийн ханш бүхий зургаан адуу, 185 хонь, 35 ямаа, 16 үхэртэй гэсэн байна. 3000.00 үнэ бүхий Эзэмших-0.065га-1, Эзэмших-0.14га- газартай гэв. 1800.00 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй бол 54924.63 төгрөгийн хадгаламжтай. 25000.00 төгрөгийн авлгатай, 49000.00 зээлтэй аж. Гэр бүлийнхээ хүмүүстэй хамт “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн 1072 ширхэг хувьцаатай гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.27.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.