Дамдинсүрэнгийн Өнөрболор: Сэлэнгэ аймаг брэнд бүтээгдэхүүнээ экспортлох анхны аймаг болно
Үйл явдал
/
2020-06-05

Улсын их хурлын сонгуулийн 13-р тойрог буюу Сэлэнгэ аймагт Монгол ардын намаас нэр дэвшиж байгаа Д.Өнөрболор хувьсгалын түүхт гэгдэх Алтанбулаг сумаас сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ. Улсдаа газар тариалангаараа тэргүүлдэг нутгийн зон олон юуны түрүүнд нэр дэвшигч Д.Өнөрболорт амжилт хүсэж, нутгийнхаа үйлдвэрлэл, газар тариалангийн ажлыг ямагт дэмжиж байдаг талархаж буйгаа илэрхийллээ.

Учир нь Д.Өнөрболор Сэлэнгэ аймгийг импортлогчоос экспортлогч анхны аймаг болгохыг зорьж байгаа юм. Уг ажлыг эхлүүлэхээр Сэлэнгэ аймагт сүүлийн хоёр жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн байгууллагаар дамжуулж өрх бүр хашаанаасаа 50 сая төгрөг хөтөлбөрийг хэрэгжүүлж Цагаан нуур суманд өөрийн санаачлагаар хүлэмж байгуулж газар тариаланчдыг дэмжсээр ирсэн билээ.

Уулзалтын үеэр Алтанбулаг сумын Хяран 3 дугаар багийн сонгогч олон, нэр дэвшигчдэд санал бодлоо илэрхийлж, Сэлэнгэ нутгийн залуучууд, жижиг дунд бизнес эрхлэгчид болон эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсанг сайшааж, Төрийн их ажилд гар бие оролцохоор сэтгэл шулуудаж буй түүнийг дэмжихээ илэрхийлж байлаа.

Нэр дэвшигч Дамдинсүрэнгийн Өнөрболорт гадаад харилцаа бизнесийн арвин их туршлага бий. Тиймдээ ч гаргаж байгаа санал санаачлага МАН-ын мөрийн хөтөлбөрт тод томруунаар тусгагдсан тул Сэлэнгэчүүд түүний санаачлага ур чадварт бүрэн итгэж, найдаж байгаагаа илэрхийлж, хүчээ нэгтэж Д.Өнөрболор нэр дэвшигчийг дэмжихийг уриаллаа.

Мянга мянган айл өрхийн амьдралаа сайжруулж, байнгын орлогтой байх тал дээр Д.Өнөрболор нэр дэвшигч тодорхой бодлогуудыг намынхаа мөрийн хөтөлбөрт тусгажээ.

Д.Өнөрболорын бодлого, санал санаалчлага МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байдал:

Импортлогч улсаас экспортлогч анхны аймаг

2.2.1. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангана.

2.2.17. “Атар-4” аяныг хэрэгжүүлж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

2.2.18. Төмс, байцаа, манжин, лууван, сонгино, сармисны дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, гадаад зах зээлд экспортолж эхэлнэ.

2.2.19. Хүлэмж, агуулахын аж ахуйг хөгжүүлэх замаар хүнсний ногооны дотоодын хэрэгцээг жилийн турш тогтвортой хангана.

2.2.20. Төмс, хүнсний ногооны импортын гаалийн татварыг 10-15 хувь хүргэн нэмэгдүүлж, дотоодын зах зээлийг хамгаална.

2.2.22. Газар тариалангийн бүс нутагт усжуулалтыг нэмэгдүүлж, үрийн шилмэл сортын нөөц бүрдүүлнэ.

Нэр дэвшигч Д.Өнөрболорын иргэд сонгогчидтойгоо хийх уулзалт Сэлэнгэ аймгийн 17 сум, зургаан тосгоноор үргэлжилнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.168.203)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.