Амлахын сайхныг ДЭВШИГЧИД ХИЙЖ, Ачааны хүндийг АРД ИРГЭД ҮҮРНЭ
Нийтлэл
/
2020-06-05

“Орон нутагт минь хар, хар том жийп машин хөлөглөсөн эрхэмүүд тоос манарган ирэх нь ихсэж айсуй сонгуулийн чимээ ойртсоныг илтгэж буй. Энэ жилийн сонгуульд овоо олон хүн өрсөлдөж байгаа бололтой урьд жилүүдийнхээс хавь олон машин ирж байна. За тэгээд олон машин ирлээ гээд орон нутгийн хөгжилд нөлөөлөх биш”.

Энэ бодол орон нутгийн дийлэнхи иргэдийн бодол. Тэд дөрвөн жилд нэг удаа ирдэг энэ олон машиныг одоо бүр тоохоо больсон.  Ирэх тоолондоо иргэд, ахмад настанд бэлэг барьц хэмээн данх, дээлний торго, чихэр жимс зэрэг эрээн, алаг юм авчирч өгнө. Энэ үеэр сумын төвийн соёлын төв нэг сайн хөл, хөдөлгөөн орно. Ухуулагч нар хөдөө багуудаас хүртэл иргэдийг зөөж авчирна. За тэгээд нэр дэвшигчид, голцуу тэдний төлөөлөгч нар индэр дээрээс уран илтгэгч шиг л ирэх дөрвөн жилд хийх ажлын жагсаалт, амлалтуудаа урсгаж өгнө. Иргэдийг санал хүсэлтийг сонсоно. Хөөрхийс ахмад буурлууд минь л хэнд ч юм үг дайлгаж явуулна. Тэд минь л хөл хөөрцөг болно. Сайхан үгэнд итгэнэ. Итгэхээс ч өөр яах билээ дээ. Сонгууль дуусч өөрт нь ажилласан ухуулагч нарт хөөрхөөн шан харамж өгсөнөөр ард иргэдэд хайр зарласан эрхэмүүдийн сар хүрэхгүй хугацаанд л орон нутаг руу жим гаргасан ажил нь дуусна. Гаргасан жим нь эдгээгүй байхад л иргэдээ мартаж эхлэнэ. Ирэх дөрвөн жилд их л завьгүй ажиллаж амьдарна. Үр дүн нь хэнд ч харагдахгүй байсаар дараагийн сонгуультай золгоно. Ахиад л том, хар, тансаг машин, ахиад л бүдэгхэн гарсан жим. Энэ мэт үйл явдлууд эргэх цагийн хүрдэнд эргэсээр л.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.74.66)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.