Дэлхий дахинд хар толбо үлдээсэн ТЯНЬАМЭНИЙ ТАЛБАЙН АЙМШИГИЙГ ЭРГЭН ДУРСАХАД...
Үйл явдал
/
2020-06-05

БНХАУ-ын Бээжин хотын төв талбай буюу Тяньаньмэний талбайд 1989 оны 4 сарын 15-аас 6 сарын 4-ний хооронд хятадын оюутан, ажилчин болон дэмжигчид хятадад ардчилалыг хөгжүүлэх шаардлага тавьж жагсаал цуглаан болон суулт хийсэн бөгөөд түүнийг БНXАУ-ын удирдлага Хятадын ардын чөлөөлөх армийн цэрэг, зэвсгийн хүчээр цус урсган дарсан. 1989 оны 06 сарын 03 өдөр 22:30 минутын орчимд армийн зэвсэгт довтолгоо буюу бослогыг хүчээр дарах цуст үйл ажиллагаа эхэлжээ. Армийн танкууд Тянь Миний талбайн хэд хэдэн талаас дотогш дайрч, замдаа таарсан оюутан жагсагчид руу гал нээн давшилжээ. Зарим оюутан талбайгаас гарах гэж оролдсон ч тэднийг дотогш буцааж байсан гэдэг. Энэ үед жагсаалыг зохион байгуулагчид цэргүүдийн өөдөөс “молотовын коктейль” мэтийн зэвсэг ашиглахгүй байхыг анхааруулж байжээ. Зургадугаар сарын 4 өдөр үүрийн дөрөв, таван цагийн үед армийн танкууд талбайд бүрэн нэвтэрч, замдаа байсан жагсагчид, машин техник бүгдийг сүйрүүлжээ. Гэвч үүнээс ганцхан цагийн дараа буюу үүрийн 5:40-ийн үед талбайг бүрэн цэвэрлэсэн байжээ.

Цэргүүдийг удирдаж явсан Луо Жингийн чанга дуу хоолойгоор тусгай телевизээр “Засгийн газрын нэрийн өмнөөс Бээжингийн энх тайван цэвэрлэгдэж, нийслэл дэх цементэн талбай бүрийг цэвэрлэв” хэмээж байжээ. Хятадын зарим нэг шинэлэг үзэлтэнгүүд энэ түүхэн хар өдрийг марталгүй тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл тэдгээр хүмүүс энэ жил хөл хорионд байгаа хэдий ч цахим орчинд өөрсдийн үзэл бодол, сэтгэгдэлээ илэрхийлж байна.

-Жил бүрийн энэ өдрүүдэд цээж хэсэг хугацаанд мушгин өвдөж байна.

-Жил ирэх тусам мартагдахгүй харин ч илүү тод байдаг.

-Цээжин дэх өвдөлт бол ухамсар юм! гэх мэт сэтгэгдэлүүд бичин үлдээж байна. Энэ түүхэн хар өдрийн тухай бусад улс орнууд олон удаа дурдсан байдаг бөгөөд, 8964 танкаар буталсан цогцосны зургийг ихээр ашигладаг байна. Мөн 1989 онд үхсэн хоёр нохойн цогцосоор хийсэн уран зургийн бүтээл гарч байжээ.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.21.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.