Нэр дэвшигч Н.Номтойбаярыг ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ шийдвэр гаргажээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-05

Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярыг өнгөрсөн сарын сүүлчээр шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн үеэр саатуулан "461"-р хорих ангид таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа билээ.  Түүнийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “…Мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих шийдвэр гаргасан байдаг. 

Тэгвэл өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс (2020.06.04) нэр дэвшигч Н.Номтойбаярын өмгөөлөгчид “Түүнийг суллахгүй, 461-р хорих ангид үргэлжүүлэн саатуулна” гэсэн шийдвэр гаргасан талаараа танилцуулжээ.

Түүнийг саатуулсан энэхүү үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа талаар СЕХ-ноос мэдэгдсэн. Мөн энэ сарын  02-нд Сонгуулийн ерөнхий хорооноос түүнд нэр дэвшигчийн үнэмлэх олгох шийдвэр гаргаж, аав Б.Нямтайширт нь гардуулсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.72.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.