“Эвийг эрхэмлэнэ-Хүчийг нэгтгэнэ” уриатай сонгуулийн сурталчилгаа Ээж хайрханы өвөрт орших БАЯНТООРОЙ тосгонд үргэлжилж байна
Үйл явдал
/
2020-06-06

УИХ-ын 2020 оны сонгуулийн тавдугаар тойрог Говь-Алтай аймагт МАН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, УИХ, Засгийн газрын гишүүн Зам тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарын “Эвийг эрхэмлэнэ-Хүчийг нэгтгэнэ” уриатай сонгуулийн сурталчилгаа байгалийн үзэсгэлэнт Ээж хайрханы өвөрт орших БАЯНТООРОЙ тосгонд үргэлжилж байна.


БАЯНТООРОЙ тосгоны ард иргэдийн хамгийн тулгамдсан асуудал болох эрчим хүчний ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Одоогоор эрчим хүчээ нарны болон дизель станцаас авч байгаа бол дээрх ажлын хүрээнд нарны цахилгаан станцийг бүрэн шинэчилж төвийн 24 цагийн эрчим хүчтэй зэрэгцээ ажиллуулах боломж бүрдэх юм. Түүнчлэн тосгоны хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор спорт заалны барилгыг мөн л улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаад төрөлх нутгийн ард иргэд баярлаж буйгаа уулзалтын үеэр илэрхийллээ.
БАЯНТООРОЙ нутгийн зон олон хэзээнээс улс төрийн ууган хүчин МАН-аа дэмжиж ирсэн цаашид ч дэмжинэ, Алтай нутгийнхаа хөгжлийн төлөө ихийг хийж бүтээхийг хүсэн цагаан сүүнийхээ дээжийг өргөн төрийн түшээдээ үдсэн юм.

Алтай нутгийнхаа хөгжлийн төлөө хамтдаа зүтгэе, хүчээ нэгтгэе

 


ХҮЧЭЭ НЭГТГЭЕ

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.141.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.