Эмнэлгийн бүсэд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв” баригдана
Үйл явдал
/
2020-06-06

Азийн банкны хөрөнгө оруулалтаар  “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв”-ийг улсын хэмжээнд 6 аймагт ашиглалтад оруулахаар шийдвэрлэсний нэг нь Дорнод аймаг юм. Тус төв Хэрлэн сумын 7 дугаар багт буюу эмнэлгийн бүсэд баригдана. Барилгын гүйцэтгэлд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээр ахлуулсан "Төслийн дэд хороо" хяналт тавин ажиллах юм.

Дорнод аймагт 4300 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаагаас 600 нь 0-16 хүртэлх насны хүүхдүүд байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 20 хувь хөдөлгөөний бэрхшээлтэй, 12 хувь уналт таталттай, мэдрэлийн эмгэгтэй байгаа нь хойч ирээдүйдээ анхаарал хандуулах шаардлагатайг харуулж байна.

Иймээс тэдэнд орчин үеийн тоног төхөөрөмж бүхий сэргээн засах эмчилгээ,усан засал, хөдөлгөөн засал, иллэг заслын үйлчилгээг хүргэх боломж нээгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа шалтгааныг бууруулах, олдмол хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд иргэн бүрт тохирсон сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг хүргэж, эрүүлжүүлэх цогц үйлчилгээг үзүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нийгмийн амьдралд бие даан оролцох боломж нээгдэнэ гэж төслийн баг үзэж байна.

 

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.186.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.