Жорж Флойд, Адама Траорег: ТЭД ЯГ ИЖИЛХЭН БАЙДЛААР АМЬ НАСАА АЛДАВ
Үйл явдал
/
2020-06-06

Өнгөрсөн сард цагдаагын гарт харамсалтайгаар амь насаа алдсан Жорж Флойдын араас Америкчүүд гашуудан тэмцэж, бослого гаргасан. Тэгвэл дэлхийн олон оронд Жорж Флойдын үхэлтэй ижил төстэй байдлаар амь насаа алдсан хүмүүс байсан.

Жишээ дурьдвал Парис хотод одоогоос дөрвөн жилийн өмнө Адама Траорег гэх залуу цагдаагын гарт амь насаа алджээ.

Түүний эгч Асса Траорег CNN-д өгсөн ярилцлагандаа хэлэхдээ “Тэр хоёрын үхэл их ижил төстэй. Тэд хоёулаа цагдаа нараас болж амь насаа алдсанхар арьст хүмүүс. Хоёулаа эцсийн мөчид амьсгалахад хэцүү байлаа” хэмээв.

Мөн тэдний үхэл нь улс орондоо цагдаагийн харгис хэрцгийг эсэргүүцсэн жагсаал болжээ.Траоре Парисын захын хороонд 24 насны төрсөн өдрөөрөө нас баржээ. Энэ мэт цагдаагийн хүчирхийлэл, арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах явдлыг эсэргүүцсэн жагсаал дэлхий даяар болсон. Мөн энэ долоо хоногт олон мянган хүн Паронн гудамжинд Флойдын үхэлд гашуудаж, Траорегийн шударга ёсыг шаардаж, коронавирусын тархалтыг хязгаарлах зорилгоор олон нийтийн цугларалт хийхийг хориглосон Францын хоригийг эсэргүүцсэн юм.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.86.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.