Ж.Сүхбаатар: Бусдын боломжийг хулгайлах бус БУСДАД БОЛОМЖ ОЛГОЁ гэж улстөрд эргэн ирлээ
З.Батхуяг
Ярилцлага
/
2020-06-07

Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт МАН-с нэр дэвшигч, УИХ-ын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатартай ярилцлаа. Тэрбээр улстөрөөс хэсэг хугацаанд завсарлаад байсан ч 2019 оноос эргэн ирсэн юм. Сонгуулийн Ерөнхий Хороо, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, УИХ-ын тамгын газар, УИХ-ын гишүүн гээд хууль тогтоох, хууль хэрэгжүүлэгч байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан, шилдэг хуульчдын нэг юм.

Хууль тогтоох дээд байгууллагад суух эрхийн төлөөх сонгуульд Чингэлтэй дүүргээс өрсөлдөх боллоо. Энэ дүүрэгт та ямар өөрчлөлт хийх вэ?

МАН-ын дарга У.Хүрэлсүх даргын эхлүүлсэн шударга ёсны тэмцлийг үргэлжлүүлж, хуулийн засаглалыг бий болгохын тулд Чингэлтэй дүүрэгт өрсөлдөхөөр боллоо. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан даргаар ахлуулсан “ШАДАР ГУРВАН ЦЭРЭГ” бид энэ тойргоос хамт дэвшиж байна. Өмнө нь яг энэ дүүргээс сонгогдож ихийг хийж бүтээсэн хоёр гишүүдтэй нэг баг болсон. Хоёулаа байнгын хорооны даргаар ажилладаг. Иргэдийн өмнөх тулгамдсан асуудлыг шийдэж ирсэн зөв хүмүүүс.

Таны хувьд улстөрөөс 10-д жил завсарлаж байгаад эргэж орлоо. Улс орны нөхцөл байдал таны байснаас үнэхээр дордсон байна уу. Юу гэж харж байна вэ?

10-д жилийн өмнө УИХ-ын гишүүн, байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Нийслэлд ажиллаж амьдарч байсан хүний хувьд тойргоо, дүүргийн иргэдийн амьдрал ахуйг гадарлана. Чингэлтэй дүүрэгт ажиллаж, амьдарч байсан. Гол өөрчлөх зүйл нь бидний хувьд гэр хорооллын иргэдийн амьдрал ахуйд анхаарах ёстой. Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдүүд, ахмад настан, ажилгүй залуучууд гэх мэт хүн рүү чиглэсэн тулгамдсан том сэдвүүд байна. Энэ болгоныг өөрчилж, тэдэнд боломжийг нээж өгөх ёстой.

Танай дүүрэгт хамгийн их тулгамдсан асуудал нь юу байна вэ?

Хүүхдийн тоглоомын талбай. Саяхан болсон харамсалтай үйл явдлыг бид бүхэн мэдэрлээ. Үүнд анхаарал хандуулах ёстой. Хүүхэд бүхэн эрүүл, аюулгүй, чанартай орчинд аж төрөх, тоглож наадах, өсөн торних эрхтэй. Үндсэн хуулиар олгодсон энэ эрхийг нь бид эдлүүлэх ёстой. Нэг ч гэсэн хүүхэд тоглох тоглоомын талбайтай байлгахыг чухалчилна. Явган хүний замын тоосжилтыг буулгаж, хатуу хучилттай болгох, хүүхдүүдийн эрүүл мэндэд анхаарна. Нүүр дүүрэн инээх, эрүүл шүдтэй хүүхдүүд байх ёстой.

Та УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа. УИХ, ЗГ-аас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрт ямар үнэлэлт өгөх вэ...?

Энэ парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан, түүхэн үүрэг гүйцэтгэлээ. Яахав алдаатай, оноотой, шүүмжилмээр зүйл олон байсан. Одоо нэг чхал хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд бүх иргэдийг хавдрын эрт илрүүлэгт хамруулах тухай хууль. Чингэлтэйчүүдийг хамгийн түрүүнд энэ хуулийг хэрэгжүүлэх болно. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бүх бодлого шийдвэр бол УИХ-аас баталсан хуулийн хэрэгжилт гэж ойлгож байгаа. У.Хүрэлсүхийн Засгийн газар хулуийг хэрэгжжүлж чадаж байгаа.

Энэ парламентын хэд хэдэн гишүүн иргэдийн боломжийг хулгайлж, өөрсдийнхөө бизнесийг дэмжлээ шүү дээ. Үүнд ямар бодолтой явдаг вэ?

Хууль тогтоох байгууллагад ажиллах байгаа хүн чинь иргэддээ боломж олгох ёстой. Гэтэл иргэдийн боломжийг хулгайлж байгаа нь өөрөө ёс зүйгүй үйлдэл. Хэрхэвч ийм зүйлийг зөвтгөж болохгүй. Миний хувьд бусдын боломжийг хулгайлдаг бус, бусдад боломж олгодог болъё гэж байгаа. Чингэлтэй дүүргийн гэр хороолол гэдэг бол асуудал биш харин боломж. Үүнийг шийдэх олон гарц гаргалгаа байна. Манай дүүрэгт сая 200 гаруй айл төвлөрсөн дулаанд холбогдлоо. Энэ боломжийг тэд ашиглаж чадсан. Үүнээс гадна

Гэр хорооллыг Таун хаус болгох, хотын захиргаагнаас хэрэгжлүүлж байгаа дахин төлөвлөлтийн бодлогыг ахиулах, гэр хорооллыг газрыг орон сууцаар солих, гэрийг байшин болгох гэх мэт олон болмжит хувилбарууд байгаа. Тэр болгоныг хэрэгжүүлнэ. Гэр хороолол бол ердөөсөө асуудал биш. Гол нь өөрчлөх сэтгэл л хэрэгтэй.

 

Чингэлтэй дүүрэг бол зуслангийн гол бүс нутаг. Зуслангийн бүсийг яаж Улаанбаатар хотын аялалын цэг болгох вэ гэдгийг хүртэл шийдэж болно. Хог хаягдал, био жорлон гэх мэт шийдэх зүйл олон байна. Энэ зүйлд ухаанаа зарж, шийдэл гаргаж, боломж олгоч гэж шийдсэн.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.122.76)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.