Ж.Ганзул: "МАНАН" засаглалын үед Монголчууд Солонгост боолын хөдөлмөр эрхэлдэг болж улсын хөгжил ухарсан
Ярилцлага
/
2020-06-07
Баянхонгор аймгийн МАХН-ын түмтийн дарга Ж.Ганзултай ярилцлаа

-УИХ-ын сонгууль албан ёсоор эхэлж, нэр дэвшигчид сурталчилгаагаа эхлүүллээ. Таны хувьд анх удаагаа улстөрийн сонгуульд өрсөлдөж байна. Сэтгэгдлээ хуваалцаач?

- Энэ жилийн улстөрийн сонгууль онцгой нөхцөлд болж байна. 2020 он Хулгана жил гарсан. Би МАХН-д 2012 онд элсэж гишүүнээс эхлээд дэд дарга, залуучуудын холбооны дарга, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр С.Ганбаатарын сонгуулийн ажлын  МАХН-ын менежерээр ажиллаж байсан. 2020 онд Баянхонгор аймагтаа МАХН-аас нэр дэвшиж  байгаадаа баяртай байна. Энэ жил бол шинэ өөрчлөлтийг эхлүүлэх цаг нь болсон. Улс оронд  МАНАН-г арилгах хөдөлгөөн өрнөчихсөн. Баянхонгор аймгаас МАНАН-г арилгах, арчих, дэвсэх цаг нь болсон гэж харж байна. Энэ жил манай МАХН, Та Бидний Эвсэлээс гурван зөв хүн дэвшиж байгаа гэж харж байгаа. Жирийн ард иргэдийн төлөөлөл. Миний хувьд аймагтаа арав гаруй жил эрүүл мэндийн салбарыг нуруундаа хамт үүрэлцэж хувийн эмнэлэг ажилуулж байсан. Бүх сумдаар тойрч үзлэг оношилгоо хийж явсан. Хоёр дахь нэр дэвшигч маань Гун-Аажавын Цэвээнжав гээд цагдаагын байгууллагад 26 жил ажилласан туршлагатай хуульч мэргэжилтэй хүн байна. Гурав дахь нэр дэвшигч маань тасралтгүй 22 жил физикийн чиглэлээр төрийн байгууллагад ажилласан эдийн засгийн мэргэжил өндөртэй сайн боловсон хүчин маань өрсөлдөж байгаа болохоор эгэл жирийн ард иргэд дундаас нэр дэвшиж байгаа бид гурвыг Баянхонгорчууд маань дэмжих байх. Бид гурвын хувьд маш их мөнгөтэй хүмүүстэй өрсөлдөж байна. Хүч тэнцвэргүй тулаанд орж байна.  

- Таны амьдралын зорилго юу вэ?

- Миний амьдралын зорилго бол хүн өөрөө, өөрийгөө нэгдүгээрт бодохоос илүү ард иргэдээ бодож чин сэтгэлээсээ ажиллах хэрэгтэй. Миний хувьд Баянхонгор аймгаас ажлынхаа гарааг эхэлсэн байгаа. Ард иргэд маань намайг маш сайхан өлгийдөж авсан. Эрүүл мэндийн салбарыг хүн тодорхой хэмжээнд мэддэг болсон учраас  нийгмээ эрүүлжүүлэх, эмчлэх тал дээр эгэл жирийн эмч миний  хувь нэмэр оруулах цаг болсон.

-Таны амьдралдаа баримтладаг зарчим?

- Зарчим гэх юм бол урдаа тавьсан ямар нэгэн ажлыг яг эцэст нь хүрч,  дуусгаж байж санаа амардаг.

-Амьдралаас юунаас эрч үч, аз жаргалыг авдаг вэ?

 - Амьдралын бүр зүйлээс кайф авна шдээ.  Нартай халуун өдөр байшингийн булан эргэхэд нээх сайхан сэвэлзүүр салхитай байх ч юм уу. Тэр бүгдээс аз жаргалыг мэдрэхийг хүсдэг дээ.

-Таны амьдарч байгаа Монгол улс хэр хөгжил цэцэглэлт сайтай улс гэж хардаг вэ. Ер нь Монгол улсын ирээдүйг та юу гэж төсөөлдөг вэ?

- Монгол улсын өнгөрсөн 30 жилийн хувьд бол хэдэн шилэн байшин нэмэгдлээ. Тэрнээс биш Монгол улс 30 жилийн хугацаанд дэвших биш ухарчихжээ. Өмнөд Солонгос улс руу хүн болгон очиж ажил хийхийг хүсч байна. Гэтэл тэр Өмнөд Солонгос 1990 оноос өмнө Монгол улсаас үйлдвэрлэлийг судлаад “Манайх ийм үйлдвэртэй болмоор байна. Танайх шиг ингэж үйлдвэрлэдэг орон болмоор байна” гэж судалдаг байсан. Гэтэл одоо бид 30 жилийн дараа өөрсдөө боол нь болоод боолын хөдөлмөр хийгээд явж байгаа нь гутамшиг. Ардчилал арай эрт гарч ирээд, буруу замаар будаа тээснээр бүх үйлдвэр, комбайн, ногоо тариалалт төмрийн хаягдал болоод урагшаа тушаасан. Тийм болохоор Монгол улс хөгжлийн хувьд маш удаан байна.

-Та сая хэллээ. Баянхонгор аймагт байгаа МАНАН-г арилгана гэж. Үнэхээр Баянхонгор аймагт төрийн бодлого хүчтэй нөлөөлж байна уу, намын бодлого хүчтэй нөлөөлж байна уу.Үнэхээр МАН, АН хоорондоо тохиролцоод холбоо сүлбээтэй байдаг юм уу. Тэр нь иргэдэд яаж мэдрэгддэг юм.

-Тэр бол ойлгомжтой. Ил харагдаж байна. Нэг томоохон гэр бүлийн бүлэглэлд хархад хүргэн нь АН-д байдаг. Өөрөө МАН-д байдаг. За дүүгээ аль нэг намд оруулчихдаг. Ингээд гэр бүлийн бүлэглэлийн бизнес нь унадаггүй. Баянхонгор аймагт иргэдийн төлөөлөгчдийн хуралд хэн гарч байна вэ гэхээр тодорхой хэмжээнд жоохон мөнгө олдог, жижигхэн уурхай, ноос ноолуур авдаг боловсролтой хүмүүс биш жоохон мөнгөтэй хүмүүс гарч байна. Аймаг орон нутгийнхаа хөгжлийг бодохгүй өөрсдийнхөө эрх ашгийг бодсон тийм л хүмүүс. МАНАН-г бол бид нар дээрээс нь дэвсээд бол дийлдэхгүй ээ. Доороос нь хундамнаас нь эвдэж байж нураана.

-Та өөрөө Баянхонгор аймгийн аль сумаас гаралтай хүн бэ. Хаана боловсрол эзэмшиж байв?

- Би бол Баянхонгор аймгийнхаа төвд төрсөн. Миний аав, ээж хоёр минь одоо болтол аймагтааа ажиллаж амьдарч байна. Манай ээж бол “Бөөний Бараа Бааз”-д насаараа ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Аав маань харин “Махан Зоорьний инженер” байсан. Би бол яг Баянхонгор аймгийн уугуул. Тийм болохоор аймгийнхаа төлөө сэтгэл гаргаж ажиллана гэдгээ баттай амлаж байна.

-Улстөрд ороход арай нас залуудаж байна. Туршлага дутна гэж бодож байсан уу?

- Улстөрд бол миний туршлага дутахгүй ээ. Яагаад гэвэл би 2012 оноос хойш аймгийн иргэдийн хурал, сумын иргэдийн хуралд үзэж байсан. Улстөр ямархуу байдгийг мэддэг болсон.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.212.91)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.