ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД... ждү-чдийн эсрэг БУЮУ хэрээний харыг гайхсан ХЭРЭЭНҮҮД
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-06-07

2020 оны УИХ-ын сонгуульд улстөрийн 14 нам, гурван эвсэл, 121 бие даагч нийт 606 хүн албан ёсоор өрсөлдөх эрхээ авч, хуулийн дагуу сурталчилгаагаа эхлүүлээд явж байна.

Намууд сайхан амьдруулна, жаргаана, хулгай хийхгүй, худал хэлэхгүй гэсэн мөрөөдлийн хөтөлбөрөө боловсруулжээ. Энэ удаагийн сонгуульд эрх баригч МАН дахин ялах уу, Сөрөг хүчин АН олонх болох уу, эсвэл бие даагчид, бусад эвслүүл хүч түрэн гарч ирэх үү гэдэг сонин солголттой бид нүүр тулаад байна.

Хуулийн дагуу нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, бодлого шийдвэрээ иргэддээ ярьж, танилцуулга хйиж явна. МАН-ынхан хүчээ нэгтгэе гэсэн уриатай бол АН-ынхан “Өсөлтийг өрх бүрд” гэжээ. АН-ын мөрийн хөтөлбөрийг сонирхож үзтэл эрх баригч намыг илт шүүмжилсэн, тэндий алдаа дутагдлыг засах гэсэн агуулга бүхий хөтөлбөр боловсруулжээ.

Иргэдийн амьдралд нийцсэн нэг ч олигтой, авууштай заалт байсангүй. Харин ганц гялтайх заалт нь “ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХҮНИЙГ УИХ-д нэр дэвшихийг хориглох” тухай хууль санаачилж батлуулна гэжээ...

Бодлоо... Тэд өөрсдийнхөө эсрэг хууль гаргах нь... Өөрийн толгой дээрх бухлыг хараагүй байж, хүний толгой дээрх өвсийг авах юм байж. Энэ жилийн сонгуульд АН-аас нэр дэвшиж байгаа 76 нэр дэвшигчдээс намын лидерүүд нь бүгд эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдсэн, яллагдагчаар татагдсан, улмаар шоронд хоригдож, сууж байсан хүмүүс байгаа нь хачирхалтай.

Тухайлбал, АН-ын дарга С.Эрдэнэ. Өмнө шоронд сууж байсан. Дараа нь мөн л Нийгмийн даатгалын сангийн мөнгөнөөс хумсалсан гэх хэрэг үүсэж, одоо ч шалгагдаж байгаа. Нэрт сэтгүүлч Л.Болормаа агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт ч нэр нь холбогдож явсан.

АН-ын УИХ-дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Хөгжлийн банкнаас эрх мэдлээ ашиглан бусдад зээл авч өгсөн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийг хууль бусаар авахад оролцсон зэрэг хэрэгт шалгагдаж АТГ-с аргамжаатай яваа. Мөн л эрүүгийн хэрэг үүссэн, яллагдагчаар татагдсан.

Э.Бат-Үүл: Хотын дарга байхдаа дахин төлөвлөлт нэрийдлээр хүүтэйгээ хамт их хэмжээний мөнгө шамшигдуулсан, бусдыг хохироосон хэрэгт холбогдоод буй. Одоо ч уг хэрэг нэг мөр шийдэгдээгүй.

С.Баярцогт: “Оффшор” бүсэд мөнгө нууж, татвараас санаатайгаар зайлс хийсэн,  “Оюутолгойн  ХОГ-ын гэрээг байгуулахдаа бусдаас авлига авсан зэргэг хэргээр шалгагдаж, нэг сар орчим хоригдсон. Улс эх орон, үндэсний хэмжээний томоохон хэрэгт сэжиглэгдэж байгаа ч эцсийн шийдвэр гараагйү байхад өөрийгөө гэм буруугүй мэтээр дуугарч, нэр дэвшиж яваа.

Да-Ганболд: Хөвсгөл аймагт нэр дэвшиж байгаа. Дубайн гэрээний асуудлаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа. Оюутолгойн ТУЗ-ийн дарга байсан. Мөн л “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьчлалын хам хэрэгтэн.

Д.Бямбасайхан: “Хөгжлийн банк”-ний гүйцэтгэх захирал асан. Их хэжээний зээлийг дур мэдэн, хууль бусаар олгосон. Албаны давуу байдлаа ашигласан хэргээр шалгагдаж байгаа.

Өөрсдөө эрүүгийн гэмт хэргийн сэжигтэн холбогдогч нар байж “бусдыг сонгох, сонгогдох”  эрхийг хязгаарлах тухай хууль боловсруулна хэмээн ярьж яваа нь хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэгч болох нь...

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.114.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.