Их дэлгүүрт засвар хийж байсан ТАВАН ХҮН гал алдсан байж болзошгүй
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-09

96 жилийн түүхтэй УИХ-т гал гарч дээвэр болон зургаадугаар давхар бүрэн шатаж, их хэмжээний хохирол учирсан харамсалтай зүйл боллоо. Дотор бэртэж гэмтсэн, амь насаа алдсан хүн байхгүй. Гал унтраах, аврах найман ангийн 100 орчим алба хаагч, 25 техник хэрэгсэлтэйгээр галыг бүрэн унтраасан байна. Галын улмаас УИД-ийн зургаадугаар давхар болон дээврийн хэсэг шатсан. Дөрөв болон тавдугаар давхар галд өртсөн бөгөөд барилга бүхэлдээ утаажилтад байна. Гэхдээ гал дотроо тархаагүй аж. Гал гарсан хэсэгт Цагдаагийн байгууллагын 100 гаруй алба хаагч гал гарсан орчимд хэв журмыг хангуулж, тээврийн хэрэгслийн зохицуулалтыг хийж байна. Галын шалтгаан нөхцөлийг мэргэжлийн байгууллага эцэслэн, тогтооно. Цагдаагийн байгууллагад гал дээврээсээ гарсан тухай мэдээлэл ирсэн. Шалтгаан нөхцөлтэй холбогдуулж, гал алдсан байж болзошгүй таван хүнийг шалгаж, тайлбар мэдүүлэг авч байна. Гэрчүүдийн мэдүүлэг бий. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.239.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.