Улсын яллагч нь ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮНЭЭС ТАТГАЛЗАЖ, Б.Хурц нарын шүүх хурал дахин хойшиллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-09

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.06.08/ Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт эхэлсэн ч хойшиллоо. Учир нь, нийт шүүгчдийг татгалзсан татгалзлыг шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэх хүртэл шүүх хуралдааныг хойшилуулах шийдвэрийг гаргалаа.

Тус хэргийн шүүх хуралд улсын яллагч, хохирогч, өмгөөлөгч, шүүгч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар оролцож буй. Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 /Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./, мөн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1 /Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./ дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хавтаст хэргийг ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд С.Зоригийг хөнөөсөн хэргийг нууцаас гаргаач ээ гэсэн хүсэлтийг бид өгсөн юм. Түүнээс хойш долоо, найман сар өнгөрлөө. “Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ” гэгчээр С.Зоригийг хөнөөсөн хэргийн эздийг илрүүлнэ гэсэн байдлаар маш олон хүн улс төрд орж, гишүүн сайд дарга боллоо.Төрийн нууц гэдэг нь тодорхой нэг зорилгын хүрээнд, тодорхой цаг хугацаанд нууцлаад, зорилгодоо хүрсний дараа ил болж байх ёстой. Одоо нэгэнт энэ хэрэг илрээд, гурван шатны шүүх шалгаад дуусчихлаа гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.106.135)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.