С.Одонтуяа нэр дэвшигчээ: ӨРТЭЙ ХҮН ӨӨДӨЛДӨГГҮЙ, ӨТТЭЙ МАЛ ТАРГАЛДАГГҮЙ
Нийтлэл
/
2020-06-09
С.Одонтуяа нь 2008 оноос Улстөрд орсон. Тэрээр Эрүүл Мэндийн Сайдын зөвлөх, УИХ-ын гишүүн, Баянгол дүүргийн Засаг даргаар тус тус ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа хураасан түүний хөрөнгө.

2013 он: УИХ-ын гишүүн болоод жил гаруй болж байсан түүний орлого нь 146 сая төгрөг. Гэр бүлийнх нь орлого 18 сая 400 мянга төгрөг байсан. Мөн 948 саяар үнэлэгдэх таван байр, нэг үйлдвэр, нэг өвөлжөөтэй байсан. Мөн 20 саяын хадгаламжтай тэрээр 288 сая төгрөгний өртэй.

2014 он: Өөрийн орлого нь 279 сая болж өссөн. Гэр бүлийн орлого нь 19 сая 481 мянган төгрөг болж мөн өсжээ. Орон сууц үл хөдлөх хөрөнгө нь хэвээр байсан. Мөн хадгаламжин дахь мөнгө нь 40 сая болж өссөн бол зээл нь хэвээр байсан.

2015 он : Энэ онд түүний өөрийн орлого буурч гэр бүл, хадгаламж дахь мөнгө нь нэмэгдсэн жил байж ээ. Өөрийн орлого нь 174 сая 344 мянган төгрөг болсон. Харин гэр бүлийн орлого нь 20 сая болж өссөн. Орон сууц, үл хөдлөх хөрөнгө хэвээр. Хадгаламжин дахь мөнгө нь 79 сая 274 мянган төгрөг болж өссөн хэдий ч Зээлийн 288 сая төгрөгнөөсөө нэг ч төгрөг төлөөгүй юм.

2017 он: Энэ онд тэрээр Баянгол дүүргийн Засаг даргаар томилогдсон бөгөөд орлого нь их хэмжээгээр буурсан. Өөрийн орлого нь 163 сая болж буурсан. Мөн нэг орон сууцаа зарж 848 саяар үнэлэгдэх 4 орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй үлдсэн. Хадгаламжин дахь мөнгө нь 11 сая болж огцом буурсан. Мөн зээл хэвээр.

2018 он: Түүний орлого буурсан хэвээр. Өөрийн орлого 161 сая 911 мянган төгрөг болж буурсан. Харин гэр бүлийн орлого нь бүр зогссон. Мөн дахин нэг орон сууц, нэг объект, нэг өвөлжөө зарж  798 саяар үнэлэгдэх 3 орон сууцтай үлдсэн. 36 саяар үнэлэгдэх нэг Камаз машин худалдан авсан. 288 сая төгрөгний зээл нь хэвээр.

2019 он: Өөрийн орлого нь 159 сая төгрөг. Гэр бүлийн орлого нь 56 сая. Орон сууц, машин, зээл гурав нь хэвээрээ.

Түүний хөрөнгө оруулгын мэдүүлэг сүүлийн таван жилийн хугацаанд огцом буурчээ. Тэгвэл 2020 оны УИХ-ын сонгуульд тэрээр хөрөнгө хурааж хөлжих гэж нэр дэвшсэн үү. Эсвэл олон жил төлж чадаагүй өрөө төлөх гэж нэр дэвшиж байгаа юм болов уу?

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.179.2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.