МАН ирэх дөрвөн жил 150 мянган ажлын байр бий болгоно
Үйл явдал
/
2020-06-05

МАН-аас нэр дэвшигчдэд сонгогчдын зүгээс малын гаралтай түүхий эдийг боловсруулах, төв суурин болон зах зээлтэй холбогдох авто замыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, бэлчээрийн даацыг зөв зохистой түвшинд хадгалах зэрэг асуудлуудыг хөндөн тавьж, хэрхэн шийдвэрлэх талаар санаа бодлыг нь сонирхож байлаа.

МАН мөрийн хөтөлбөртөө ирэх дөрвөн жилд 150 мянган ажлын байрыг бий болгохоор тусгасны зэрэгцээ "Монгол мал-2", "Монгол малчин" хөтөлбөрийг хэрэгжүүлж, энэ хүрээнл 10 сая тоогой малын түүхий эдийг боловсруулах хүчин чадал бүхий цогцолбор үйлдвэрийг Дархан хотод байгуулахаар тооцоолж байгааг нэр дэвшигчид онцоллоо. Мөн түүхий эд, бүтээгдэхүүнийг борлуулах сүлжээ, хөдөө аж ахуйн тээвэр ложистикийн төв, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо, хүнс хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлий цогцоор нь хөгжүүлэхээр мөрийн хөтөлбөрт тусгажээ.

Сэлэнгэ аймгийн  Дархан-Сэлэнгийн замыг 4 эгнээ болгох, Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур, Түшиг, Зэлтэрийн боомтын 131 км хатуу хучилттай авто зам барихаар төлөвлөснийг нэр дэвшигчид хэлж байлаа.

Мэр дэвшигч Д.Өнөрболор ярихдаа "Ажлын байрны хувьд хүн бүр төрийн албан хаагч, төсвөөс цалинжигч байх боломжгүй. Иймд өрх бүрт өөрийн аж ахуй эрхлэхийг эрмэлзэх, үүндээ өөрийн зүгээс бүхий л талаар бодлогын дэмжлэг үзүүлж ирсэн" гээд "Хашаанаасаа 50 сая төгрөг хөтөлбөрийг хэрэгжүүлж, 10 айлын дунд хүлэмж байгуулах санаачилгыг гаргасан нь өнөөдөр өргөжиж байгааг жишээ болгосон юм.

Дэлхий дахинд ирэх жилүүдэд хүнсний хангамж нь  корона вирусыг тархалтын улмаас нэлээн хүндрэлтэй  асуудал болно гэдгийг Д.Өнөрболор онцлоод Монгол Улсын хүнсний салбарт стратегийн ач холбогдол бүхий Сэлэнгэ аймгийн өрхийн аж ахуйтнуудын хувьд энэ нь хариуцлагыг нэмэгдүүлэхээс гадна зах зээлийн өргөн боломжийг нээнэ хэмээн сануулж байв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.68.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.