Хувьсгалын өлгий нутаг Алтанбулагаас сурталчилгааны ажлаа эхлүүллээ
Үйл явдал
/
2020-06-04

Хууль тогтоох дээд байгууллагын 76 гишүүнийг тодруулах сонгуульт ажил албан ёсоор эхэллээ. УИХ-ийн ээлжит сонгуулийн 13-р тойрог буюу Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвших эхрхээ өвөртөлсөн Д.Өнөрболор, Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам нар ардын хувьсгалын өлгий нутаг Алтанбулаг сумаас сонгуулийн сурталчилгааны ажлаа албан ёсоор эхлүүллээ. Газар тариалангийн бүс нутаг гэж алдаршсан Сэлэнгэчүүд нэр дэвшигчдэд баяр хүргэж, багаар нь дэмжихээ илэрхийлж байсан юм.

Сонгогчидтой хийсэн анхны уулзалт нь Алтанбулаг сумын Цөх, Хяран багт боллоо. Хоёр багийн сонгогч олон суурьшлын бүсэд юу шаардлагатай байгаа, тулгамдсан асуудлуудаа хэлж, нэр дэвшигчдэд санал бодлоо илэрхийллээ. Мөн Алтанбулаг сумын иргэдтэй уулзалт зохион байгуулсан төдийгүй нутгийн иргэд МАН-аас нэр дэвшигчдийг дэмжиж, цаашдын ажилд нь амжилт хүсэж байлаа. Өргөн мөрнийхөө хөвөөнд төрж, өсөж торнисон Д.Өнөрболорын хувьд Сэлэнгэ нутгийн залуучууд, жижиг дунд бизнес эрхлэгчид болон эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсанг сайшааж, хийж хэрэгжүүлэхээр зорьж байгаа ажлаа амжилттай хэрэгжүүлэхийг захиж байлаа. Мөн Монгол төрийн их ажилд гар бие оролцохоор сэтгэл шулуудаж буй түүнийг дэмжихээ илэрхийлэв.

Дамдинсүрэнгийн Өнөрболор нь унаган нутгаа хөгжүүлэхийн төлөө чин сэтгэлээсээ зүтгэж байгаа нэгэн билээ. Тэрбээр зорьсон ажлаа эхлүүлэх анхны алхмаа хоёр жилийн өмнөөс тавьсан бөгөөд Сэлэнгэ аймгийнхаа эмэгтэйчүүдийн байгууллагаар дамжуулж “Өрх бүр хашаанаасаа 50 сая төгрөг” хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Энэхүү хөтөлбөрийнхөө хүрээнд Цагаан нуур суманд өөрийн санаачлагаар хүлэмж байгуулж тариаланчдыг дэмжсэн байна. Энэхүү ажил нь өнөөдөр ч амжилттай явагдаж өргөжин тэлсээр байгаа ажээ.

 

Үүнээс гадна нэр дэвшигч Д.Өнөрболорын иргэд сонгогчидтойгоо хийх уулзалт Шаамар сумын Дулаанхаан тосгон, Цагаан хаалга өртөө зэрэг газарт болсон юм. Түүний  сонгуулийн сурталчилгааны ажил цаашид ардын их хувьсгалын өлгий нутаг Сэлэнгэ аймгийн 17 сум, зургаан тосгоноор үргэлжилнэ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.18.141)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.