Баттөмөрийн Энхбаяр гэж хэн бэ...
Үйл явдал
/
2020-06-09

МАН-аас УИХ-ын 2020 оны сонгуульд олон шилдэг хуульчид нэр дэвшиж байгаагийн тод төлөөлөл нь Баттөмөрийн Энхбаяр хуульч. Тэрбээр өмнө нь МАН-ыг сөрөг хүчин байхад бүлгийн даргын зөвлөхөөр ажиллаж улстөр лүү орох гараагаа эхлүүлсэн.

Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш. Олон шилдэг сайн шавь нарыг хуулийн салбарт бэлтгэн гаргасан. 2016 онд МАН үнэмлэхүй ялалт байгуулахад Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажилласан. Одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой ажлын арга барил, ёс зүй, зарчмын хувьд таардаггүй. Тийм ч учраас хамт ажиллахгүй гээд ажлаасаа чөлөөлөгдсөн, зарчимч нэгэн.

Мөн тэрбээр ЖДҮ-чдийн эсрэг хамгийн хүчтэй дуугарсан МАН-ын залуучуудын гол төлөөлөл юм. Хуулийн хулгайтай тэмцэнэ гэж өөрийгөө тодорхойлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.50.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.