Жигжидсүрэнгийн Чинбүрэн гэж хэн бэ...
Үйл явдал
/
2020-06-09

Монгол Улсын Хүний гавьяат эмч. Хавдар судлалын Үндэсний төвийн захирал асан. Элэгний Ж.Чинбүрэн гэдгээрээ алдаршсан нэгэн. Тэрбээр Монголчуудын дунд элбэг тохиолддог элэгний өвчлөлийг бууруулахын тулд өөрийн хүч, ухаанаа зориулахаар зүтгэж яваа нэгэн.

Мэс заслын эмч. Өвчнийг эмчлэхийг тулд зөвхөн мэс засал хийх нь үр дүнгүй. Монголын эрүүл мэндийн тогтолцоонд шинэ шатанд гаргаж, Шинэ өвчний уг суурь болсон буруу бодлогыг засахын тулд улстөрд орж байгаа нэгэн. Сүхбаатар аймгийн харьяат. Мэс заслын эмчээр 23 жил ажилласан.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  нэр цэвэр, мөр бүтэн багийн тод төлөөлөл, тэргүүлэх сэхээтнүүдийн нэг юм. Тэрбээр УИХ-ын сонгуулийн 23-р тойрогт Э.Бат-Амгалан, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нартай хамт “МОНГОЛОО ЭМЧИЛЬЕ” уриатайгаар нэр дэвшиж яваа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.255.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.