САЙН МЭДЭЭ: ХӨСҮТ-ийн эмч нар дахин 10 хүнийг эдгээж, сувилалд шилжүүллээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-10

“ХӨСҮТ болон Дархан-Уул аймагт тус тус 20 шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Мөн Доргоновь аймагт тусгаарлагдсан 4, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 15 хүний давтан шинжилгээг хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Өчигдөр тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс тандалт, шинжилгээг хийхээр сорьц цуглуулах ажил эхэлсэн. Маргааш хариуг нь хэлнэ” гэв. Ийнхүү өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 194 болсон. Үүнээс өнөөдрийн байдлаар 85 хүн эдгэрч, 109 хүн эмчлүүлж байгаа тухай ХӨСҮТ-ийн Ерөнхий эмч Д.Нямхүү мэдээллээ. 

Өчигдөр Австрали болон Филиппин Улсаас 262 иргэн эх орондоо ирсэн юм.  Тэднээс толгой өвдөнө, ханиалгана хэмээх шинж тэмдэгтэй хоёр өвчтөнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Бусад хүмүүсийг тусгайлан бэлтгэсэн байруудад байрлуулан резидэнт эмч нараар хянуулж байна. Тусгаарлах байранд яг одоо 1512 хүнийг 122 эмч, эмнэлгийн ажилчид хяналт тавьж ажиллаж байгаа аж: 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.255.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.