Шаамар, Зүүнбүрэн суманд ажиллалаа
Үйл явдал
/
2020-06-11

МАН-аас УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог Сэлэнгэ аймагт нэр дэвшигч Д.Өнөрболор, Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам нар Шаамар, Зүүнбүрэн сумдад ажиллалаа. 

МАН-аас ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт "Импортлогч улсаас экспортлогч улс болох", энэ хүрээнд хүнсний хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр хангах бодлого, зорилгыг дэвшүүлсэн юм. Хүнсний үйлдвэрлэлийн салбарт Сэлэнгэ аймаг стратегийн үүрэгтэй гол үйлдвэрлэгч аймаг юм. МАН-ын мөрийн хөтөлбөрийн дээрх зорилгыг биелүүлэхэд аймгийнхан ямар үүрэг оролцоотой байх вэ, мөн яаж үүнээс ашиг хүртэх вэ гэдэг асуудалд нэр дэвшигч Д.Өнөрболор өөрийн шийдлийг сонгогчдодоо танилцуулж буй юм. Шаамар сумын хувьд гэхэд зөгийн аж ахуйг анхлан хөгжүүлсэн нутаг, өнөөдөр ч энэхүү уламжлалт аж ахуйгаа хөгжүүлж байгаа. 


Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 5482 бүл зөгийг 6 аж ахуйн нэгж 233 иргэн өсгөн үржүүлж байгаа нь улсын хэмжээний зөгийн бүлийн 44,7%, зөгий аж ахуй эрхлэгчдийн 28%-ийг эзэлж байна.

Монгол Улсын зөгийн балны жилийн хэрэглээ 600 тн бөгөөд үүний 30-40 хувийг дотооддоо үйлдвэрлэж 60-70 хувийг гаднаас импортоор оруулж ирдэг.

Сэлэнгэ аймаг жилд 100-120 тн бал хураан авдаг гэхээр дотоодын үйлдвэрлэлийн бараг 50 хувийн Сэлэнгийн зөгийчид бэлтгэдэг байх нь.
Австри, Япон, Польш зэрэг улс манай зөгийн бал нь ховор элементүүд агуулдаг гэдгийг онцолж, худалдан авах сонирхлоо ч илэрхийлдэг. Нөгөөтэйгүүр зөгийн аж ахуй нь өөрөө аялал жуулчлалын сонирхолтой контент болох боломжтой. Зөгийн аж ахуйг Сэлэнгийн төдийгүй Монголын брэнд, цаашлаад дэлхийн брэнд болгох боломж бий. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.176.166)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.