МАН-аас УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Өнөрболор, Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам нар Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын 1,2,3,5,6,7 дугаар багт ажиллан иргэд, сонгогчидтойгоо уулзан МАН ирэх дөрвөн жилд юу хийхээр зорьж байгаа, ямар бодит боломж, гарц гаргалгаа байгаа талаар ярилцлаа.
Монгол Улс хэрэглэгчээс бүтээгч улс, импортлогчоос экспортлогч улс болох ёстой. Монгол Улсын хүнсний салбарт хамгийн чухал оролцоотой, нөлөөтэй СЭЛЭНГЭ нутгийн ажилсаг хөдөлмөрч ард иргэдэд дээрх зорилго хамгийн их хамаатай. Учир тус аймаг улсын үр тарианы болон хүнсний ногооны 40 орчим хувийг тус тус нийлүүлдэг стратегийн ач холбогдол бүхий бүс нутаг юм. МАН мөрийн хөтөлбөртөө Монгол Улс хүнсний хэрэгцээгээ 100 хувь дотоодын үйлдвэрлэлээс хангах зорилгыг дэвшүүлээд байгаа ба үүнд Сэлэнгэ аймаг чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байгаагаа нэр дэвшигч Д.Өнөрболор уулзалтуудын үеэр илэрхийлж байлаа. Мөн хөдөлмөрлөсний хэрээр хүмүүсийн аж амьдрал дээшилдэг байх бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нь түүний зорилго юм. Үүнд шийдэл олох зорилгоор тэрбээр өнгөрсөн хугацаанд аймгийн эмэгтэйчүүдтэй хамтран ажилласан гэдгээ хэлж байлаа.
Д.Өнөрболорын хувьд Сэлэнгэ аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар сонгогдон ажиллахдаа аймгийн бүх сумдыг тойрон 10 мянга гаруй км замыг туулан 20 мянга гаруй иргэнд хүрч ажиллан асуудлыг сонсож, хөгжлийн шийдлийг тодорхойлон ажилласан байна. Тэрбээр ажлын талбараас суралцсан туршлага, мэдлэг, чадвараа үүнд зориулахыг цаашид ч зорино гэв. Мөн тэрбээр хэлэхдээ "Энэ удаад би асуудлыг ажиглаж судлах, асууж сонсохоос гадна БОДЛОГО, ШИЙДЛЭЭ танилцуулах гэж УИХ-ын сонгуульд оролцож байна" гэсэн юм.
-
13 цаг 32 мин
-
18 цаг 34 мин
-
23 цаг 36 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин
-
23 цаг 36 мин
-
2025-01-13
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин